4 гол нийгмийн даатгалд(Үйлдвэрлэлийн ослын даатгал·Эрүүл мэндийн даатгал·Хөдөлмөрийн даатгал·Тэтгэврийн даатгал) даатгуулах
Үйлдвэрлэлийн ослын даатгал( албан даатгал)
- Үйлдвэрлэлийн ослын даатгалд дотоод·гадаад ажилчин гэж ялгалгүй бүх л аж ахуй, ажлын байрнууд даатгуулах ёстой боловч доорх үйл ажиллагааны аль нэгэнд хамаарах аж ахуйд хамаарахгүй (「Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалын хууль」 6-р зүйл болон 「Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 2-р зүйл).
1. 「Төрийн албан хаагчийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль」, 「Цэргийн албан хаагчдын ослын нөхөн төлбөрийн тухай хууль」-д заасны дагуу олгож байгаа олговор тэтгэмж(Жич, албан болон аюултай ажил үүрэг гүйцэтгэж яваад нас барсан хүний ар гэрийнхэнд олгох нөхөн олговрын тухай хуулинд хамаарч байгаа бол энд хамаагүй).
2. 「Далайчны тухай хууль」·「Загасчин, загасчны гамшгийн нөхөн олговрын даатгалын тухай хууль」, 「Хувийн сургуулийн багш, ажилчны тэтгэврийн тухай хууль」-н дагуу олгож байгаа олговор тэтгэмж
3. Гэрийн үйлчлэгч
4. Газар тариалан·ойн аж ахуй(мод цагаалах ажил орохгүй)·загас агнуур·ан агнуурын аж ахуй дундаас улсад аж ахуйн нэгжийн бүртгэл хийлгээгүй, байнгын 5-аас доош ажилтантай аж ахуйн нэгж
Эрүүл мэндийн даатгал(албан даатгал)
- Гадаадын иргэний бүртгэлд бүртгүүлсэн Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчин нь 「Эрүүл мэндийн даатгалын тухай хууль」-нд заасны дагуу ажлын газрын даатгалд хамрагдана(「Эрүүл мэндийн даатгалын тухай хууль」 109-р зүйлийн 2-р заалт, 「Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」76-р зүйлийн 2-ийн 2-р заалт болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 14-р зүйл).
- Ажил олгогч нь тухайн гадаад ажилчныг ажиллуулж эхэлснээс хойш 14 хоногийн дотор тус гадаад ажилчин нь ажлын газрын даатгалд хамрагдах эрхтэй гэдгийг Эрүүл мэндийн даатгалын газар мэдэгдэнэ(「Эрүүл мэндийн даатгалын тухай хууль」 8-р зүйлийн 2-р заалт).
Хөдөлмөрийн даатгал(сайн дурын даатгал )
- Хөдөлмөрийн даатгал нь ажилчин ажиллуулж байгаа бүхаж ахуй, ажлын байранд үйлчлэх боловч, доорх үйл ажиллагааны аль нэгэндхамаарах аж ахуйд үйлчлэхгүй(「Хөдөлмөрийн даатгалын хууль」 8-р зүйлийн 1-рзаалт болон 「Хөдөлмөрийндаатгалын хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 2-р зүйл).
1. Газар тариалан·ойн аж ахуй·загас агнуурын аж ахуйнууд дундаас улсад аж ахуйн нэгжийн бүртгэл хийлгээгүй, 4-өөс доош ажилтантай аж ахуйн нэгж
2. Барилгын үйл ажиллагаа эрхлэгч, барилгын компани, засвар үйлчилгээний компани, харилцаа холбооны компани, гал сөнөөгч байгууламжийн компани, соёлын үнэт зүйлс засварлагч компаниас бусад компаний барьж буй ① барилгын нийт ажлын зардал нь 20,000,000 воноос бага ② 100 метр квадратаас бага талбайтай барилга болон 200 метр квадратаас бага талбайтай барилгад хийж буй их засварын ажил
3. Өрхийн аж ахуй болон гэрээр эрхэлдэг үйлдвэрлэл
- Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчин өргөдөл гаргаж байж даатгалд хамрагдах эрх нь үүсэх бөгөөд, ажил олгогч нь өөрийн ажиллуулж байгаа гадаад ажилчин нь Хөдөлмөрийн даатгалд даатгуулах гэж байгаа тохиолдолд Хөдөлмөр халамжийн агентлагт гадаад иргэний Хөдөлмөрийн даатгалд даатгуулахаар өргөдөл гаргах хэрэгтэй(「Хөдөлмөрийн даатгалын хууль」 10-р зүйл 5, 「Хөдөлмөрийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 3-р зүйлийн 2-р заалтын 1Б болон 「Хөдөлмөрийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх журам」 2-р зүйлийн 1-р заалт).
- Ажил олгогч нь тухайн гадаад ажилчныг ажиллуулж эхэлсэн өдөр(даатгуулах эрх үүссэн өдөр) багтаж буй сарын дараах сарын 15 өдрийн дотор тухайн ажилчны даатгалд даатгуулах эрх үүссэн тухай орон нутгийн хөдөлмөрийн албаны даргад мэдэгдэх ёстой(「Хөдөлмөрийн даатгалын хууль」 15-р зүйлийн 1-р заалт болон 「Хөдөлмөрийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх зарлиг」7-р зүйлийн 1-р заалт).
Тэтгэврийн даатгал(харилцан үйлчлэх)
- Тэтгэврийн даатгал нь харилцан үйлчлэх зарчимтай. БНСУ-ын тэтгэврийн даатгалтай адил даатгал тухайн гадаад ажилчны улс оронд БНСУ-ын иргэнд эн тэнцүү үйлчлэх тохиолдолд даатгуулах боломжтой(「Тэтгэврийн даатгалын тухай хууль」 126-р зүйлийн 1-р заалт Тайлбар).
- Даатгалын хураамжийн буцаан олголт ч бас харилцан үйлчлэх зарчмын дагуу явагдах боловч мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчны хувьд тухайн улсын хуулиар БНСУ-ын иргэнд даатгалын хураамжтай тэнцэх хэмжээний мөнгөн олговрыг олгож байгаа эсэхээс хамааралгүй даатгалын хураамж нь нэг дор буцаан олгогдоно(「Тэтгэврийн даатгалын тухай хууль」 126-р зүйлийн 4-р заалтын 2).
「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」-нд заасан даатгалд(Нутаг буцах зардлын даатгал, Итгэмжилсэн хадгаламж болон цалинг нөхөн төлөх баталгааны даатгал) даатгуулах
Нутаг буцах зардлын даатгал·Итгэмжилсэн хадгаламж
- Гадаад ажилчинг буцах үед ажлаас гарсны тэтгэмжийг олгохын тулд ажил олгогч нь гадаад ажилчныг[Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй хүн] даатгуулагч буюу даатгалын мөнгө хүлээн авагчаар бүртгэж даатгуулдаг даатгал болон итгэмжилсэн хадгаламжийг хэлдэг. Нутаг буцах зардлын даатгалд даатгуулбал ажлаас гарсны тэтгэмжийг тусгайлан олгох шаардлагагүй(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 13-р зүйлийн 2-р заалт). Харин Нутаг буцах зардлын даатгалд төлөх мөнгө нь「Ажилчны ажлаас гарсны тэтгэмжийн баталгааны тухай хууль」-нд заасан тэтгэмжээс бага байх тохиолдолд түүний зөрүүг гадаад ажилчинд олгох ёстой(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 21-р зүйлийн 3-р заалт).
- 5-аас дээш тооны байнгын ажилчинтай аж ахуйн нэгж болон ажлын байрны ажил олгогчийн хувьд ажиллах хугацаа нь 1-ээс дээш жил үлдсэн гадаад ажилчныг ажиллуулж буй бол тус даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Харин Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчныг ажиллуулж буй барилгын компаний ажил олгогч даатгуулах шаардлагагүй(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 13-р зүйлийн 1-р заалт болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 21-р зүйлийн 1-р заалт).
- Гадаад ажилчин тасралтгүй 1-с дээш жил ажиллаад Солонгосоос явах(түр хугацаагаар яваад ирснийг тооцохгүй) эсвэл нас барах, оршин суух эрх нь өөрчлөгдөх тохиолдолд хуримтлагдсан мөнгийг нэхэмжилж авч болно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 21-р зүйлийн 2-р заалтын 2 Эх баримт бичиг).
- Хэрвээ гадаад ажилчны ажилласан хугацаа 1 жилд хүрэхгүй бол тухайн мөнгийг ажил олгогч авна(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 21-р зүйлийн 2-р заалтын 2).
※ Ажил олгогч Нутаг буцах зардлын даатгал·Итгэмжилсэн хадгаламжинд даатгуулахгүй бол 5,000,000 хүртэл воноор торгох шийтгэл ноогдуулдаг(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 30-р зүйлийн 1).
Цалинг нөхөн төлөх баталгааны даатгал
- Гадаад ажилчны цалин олгогдохгүй байхаас сэргийлж ажил олгогч нь гадаад ажилчинг[Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй хүн] тэтгэмж хүлээн авагчаар бүртгэн даатгуулдаг даатгалыг хэлдэг.
- ①「Цалингийн баталгааны тухай хууль」 үйлчилдэггүй аж ахуй, ажлын байр болон ② 300 хүртлэх тооны байнгын ажилчин ажиллуулдаг аж ахуйн нэгж болон ажлын байрны ажил олгогч нь заавал даатгуулах үүрэгтэй. Гэхдээ, Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчныг ажилуулж буй барилгын компаний ажил олгогч даатгуулах шаардлагагүй(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 23-р зүйлийн 1-р заалт болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 27-р зүйлийн 1-р заалт).
※ 「Цалингийн баталгааны тухай хууль」үйлчилдэггүй аж ахуйн нэгж болон ажлын байр гэж юу вэ?(「Цалингийн баталгааны тухай хууль」 3-р зүйл Тайлбар, 「Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалын хууль」 6-р зүйл болон 「Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 2-р зүйлийн 1-р заалт)
1. 「Төрийн албан хаагчийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль」түүнчлэн 「Цэргийн албан хаагчдын ослын нөхөн төлбөрийн тухай хууль」д заасны дагуу ослын нөхөн төлбөр олгож байгаа олговор(Жич, албан болон аюултай ажил үүрэг гүйцэтгэж яваад нас барсан хүний ар гэрийнхэнд олгох нөхөн олговрын тухай хуулинд хамаарч байгаа бол энд орохгүй)
2. 「Далайчны тухай хууль」「Загас агнуурын хөлөг онгоцны гишүүн болон загас агнуурын хөлөг онгоцны ослын нөхөн төлбөрийн даатгалын тухай хууль」, мөн 「Хувийн сургуулийн багш ажилчидын тэтгэврийн тухай хууль」-ийн дагуу ослын нөхөн төлбөр олгогддог салбар
3. Гэрийн үйлчлэгч
4. Газар тариалан·ойн аж ахуй(мод цагаалах ажил орохгүй)·загас агнуур·ан агнуурын аж ахуйнууд дундаас улсад аж ахуйн нэгжийн бүртгэл хийлгээгүй, байнгын 5-аас доош ажилтантай аж ахуй эрхлэгч
- Ажил олгогч цалинг олгохгүй байгаа тохиолдолд гадаад ажилчин нь баталгааны даатгалын компанид нөхөн төлбөр авах хүсэлтээ гаргаж болно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарлиг」 27-р зүйлийн 2-р заалтын 3).
※ Ажил олгогч баталгааны даатгалд даатгуулаагүй тохиолдолд 5,000,000 хүртэл воноор торгох шийтгэл ноогдуулдаг(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 30-р зүйлийн 2).