MONGOLIAN

Гадаад ажилчны ажил эрхлэлт
Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчныг ажилд авах шат дараалал
Онцгой тохиолдолд ажиллуулж болохыг тодорхойлсон тодорхойлолт авах хүсэлт гаргах
- Ажил олгогч нь солонгос ажилчинг ажилд авахаар хичээсэн боловч солонгос ажилчныг ажилд авч чадаагүй тохиолдолд гадаад ажилчинг онцгой тохиолдолд ажиллуулж болохыг тодорхойлсон тодорхойлолт авах хүсэлт гаргаж болно(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 12-р зүйлийн 3-р заалт болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 12-р зүйлий 2-ын 1-р заалт).
Онцгой тохиолдолд ажиллуулж болохыг тодорхойлсон тодорхойлолт олгох
- Хөдөлмөрийн биржийн даргаас онцгой тохиолдолд ажиллуулж болохыг тодорхойлсон тодорхойлолт аваад түүний хүчинтэй хугацаанд(3 жил) зөвшөөрөгдсөн тооны Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчныг чөлөөтэй ажиллуулах боломжтой.(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 12-р зүйл болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 12-р зүйлийн 2-ын 2-р заалт).
Хөдөлмөрийн гэрээ байгуулах
- Ажил олгогч гадаад ажилчныг ажилд авах гэж байгаатохиолдолд хөдөлмөрийн гэрээ ашиглан хөдөлмөрийн гэрээ байгуулах хэрэгтэй[「Гадаадажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 9-р зүйлийн 1-р заалт, 12-рзүйлийн 1-р заалт болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」хавсралтын 6-р маягт(Газар тариалан·мал ажахуй·загас агнуурын аж ахуй эрхлэгчид「Гадаад ажилчтны ажил хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」-н хавсралт 6-2-рмаягт)].
Ажиллаж эхэлснийг мэдэгдэх
- Ажил олгогч нь гадаад ажилчин ажиллаж эхэлснээс хойш 14 хоногийн дотор ажил олгогчийн удирдаж байгаа аж ахуйн нэгж болон ажлын байрны хаягийн дагуу харьяалдаг Хөдөлмөрийн биржийн даргад ажиллаж эхэлснийг мэдэгдэх хэрэгтэй(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 12-р зүйлийн 4-р заалт болон 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 12-р зүйлийн 3).