MONGOLIAN

Гадаад ажилчны ажил эрхлэлт
Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль-д заасан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо
Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) эрхтэй гадаад ажилчныг ажилд авах зөвшөөрлийн тогтолцоо
- Ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо гэдэг нь дотоодын ажиллах хүч олдоогүйн улмаас БНСУ-ын Аж ахуйн нэгж болон ажлын байрны нэгж Засгийн Газраас зөвшөөрөл авснаар мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) эрхтэй гадаад ажилчныг ажиллуулах боломжоор хангадаг тогтолцоо юм(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 8-р зүйл).
- БНСУ-д ажилчин илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг(MOU) байгуулсан ажилчин илгээгч улсын ажилчин нь ① Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэж, ② Ажил хайгч гадаадын иргэдийн бүртгэлд бүртгүүлэн, ③ Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ④ Виз авч, ⑤ Солонгос улсад ирж, ⑥ Гадаадын иргэний бүртгэлд бүртгүүлж, ⑦ Гадаадын иргэнийг ажилд ороход бэлтгэх сургалтанд сурч төгссөний дараа БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэх боломжтой.
Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчныг онцгой тохиолдолд ажиллуулж болохыг тодорхойлох тогтолцоо
- Онцгой тохиолдолд ажиллуулж болохыг тодорхойлох тогтолцоо гэдэг нь дотоодоосоо ажиллах хүч олж чадаагүй БНСУ-ын Аж ахуйн нэгж болон ажлын байрны нэгж(тодорхой хэмжээний барилгын компани, үйлчилгээ, үйлдвэрлэл, газар тариалан, загасны Аж ахуйн нэгж болон ажлын байр) Засгийн Газраас гадаад ажилчин ажилуулах зөвшөөрөл авч 3 жилийн турш зөвшөөрсөн тооны Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаадын харьяат солонгос угсаатай хүнийг ажиллуулах боломжоор хангадаг тогтолцоо юм(「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」 12-р зүйл).
- Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчин нь ① Гадаадын иргэнийг ажилд ороход бэлтгэх сургалтанд сурч төгссөний дараа, ② Ажилд орох өргөдөл гарган, ③ Ажил хайгч гадаадын иргэдийн бүртгэлд бүртгүүлэн, ④ Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэх боломжтой.