MONGOLIAN

ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоо
Олгоогүй ажлаас халагдсны тэтгэмжийн хойшлуулалтын хүү төлөх үүрэг
Ажлаас халагдсны тэтгэмжийн хойшуулалтын хүү
- Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэгчид олгогдож буй ажлаас халагдсны тэтгэмжийн нэг удаагийн олговорыг бүхэлдэ нь эсвэл хэсэгчилэн олгоогүй тохиолдолд олгох өдөр хүртэл дараах ангилалын дагуу хойшлуулсны хүүг олгох ёстой(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」-ийн 9 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт болон, -ийн 17 дугаар зүйлийн 3 дүгээр заалт болон, -ийн 20 дугаар зүйлийн 3 дүгээр заалт болон「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 11 дүгээр зүйлийн1 дүгээр тоот 2 дугаар тоот, 「Хөдөлмөрийн тухай хууль」 -ийн 37 дугаар зүйлийн 1 дүгээр заалт болон 「Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 17 дугаар зүйл).

Ангилал

Агуулга

Ажлаас халагдсны төлбөр

хойшлуулсны хүү

Ажлаас халагдсны өдрийн дараагийн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор(хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд оролцогч талууд харилцан тохиролцон хойшлуулах боломжтой) олгоогүй тохиолдолд түүний дараагийн өдрөөс эхлэн олгох өдөр хүртэл хойшлуулсан өдрийн тоогоор жилийн 20/100-ийн хойшлуулсны хүүг олгоно.

Өндөр насны тэтгэвэр

хойшлуулсны хүү

▪ Төлбөл зохих төлбөрийг төлөхөөр тогтсон өдрийн дараа өдрийг тооцоо эхлэх өдрөөр бодож тэтгэвэр тэтгэмж авагчийн ажлаас гарсан зэрэг тэтгэмжийг олгох шалтргаан бий болсон өдрөөс 14 хоногийн хугацаанд жилийн 10/100-ийн хойшлуулсны хүү төлөх

▪ Дээрх хугацааны дараа өдрөөс эхлэн төлбөл зохих төлбөрийг төлөх өдөр хүртэл хугацаанд жилийн 20/100-ийн хойшлуулсны хүүг төлөх

Q.Оролцогч талууд хоорондоо харилцан тохиролцон ажлаас халагдсны төлбөр төлөх өдрийг хойшлуулсан тохиолдолд хойшлуулсны хүү үүсэх үү?
A. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд оролцогч талууд хоорондын харилцан тохиролцоогоор ажлаас халагдсны төлбөрийг олгох өдрийг хойшуулах боломжтой тул хойшуулах хугацаагаа оролцогч талууд харилцан зөвшөөрсөн бол 「Хөдөлмөрийн тухай хууль」-нд заасан зөрчлөөс чөлөөлөгдөх боломжтой боловч, 「Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 18 дугаар зүйлд заасан хойшлуулсны хүүний хувийг тооцохоос бусад шалтгаанд хамаараагүй л бол талууд хоорондын харилцан тохиролцоогоор л 「Хөдөлмөрийн тухай хууль」 -ийн 37 дугаар зүйлд заасан хойшлуулсны хүүгээ чөлөөлөгдөх боломжтой биш юм(ажил олголт хөдөлмөрийн яам захиргааны тайлбарын жишээ, хөдөлмөрийн харилцааны хэлтэс-3981, 2005. 7. 28.).
Хойшлуулсны хүү төлөхөөс бусад хугацаа
- Ажил олгогч нь дараахын аль нэгэнд хамаарах шалтгаанаар ажлаас халагдсны тэтгэмжийн олголтыг хойшлуулах тохиолдолд тухайн шалтгаан хамаарагдаж байгаа хугацаанд хүү тооцохгүй(「Хөдөлмөрийн тухай хууль」 -ийн 37 дугаар зүйлийн 2 дугаар заалт болон 「Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 18 дугаар зүйл).
▪ Давагдашгүй хүчин зүйл·онцгой байдал
▪ Дахин сэргээх ажиллагаа нээгдэх шийдвэр
▪ Дампуурал зарласа шийдвэр
▪ Ажил олголт хөдөлмөрийн яамны сайд нөхцөл байдал болон ажиллагааны дагуу олгогдоогүй цалин зэргийг олгох чадваргүй гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд
▪ Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэгчид олгоогүй цалин зэргийг олго гэсэн дараахын аль нэгэнд хамаарах шүүхийн шийдвэр, захирамж, зохицуулалт эсвэл тогтоол зэрэг гарсан тохиолдолд
√ Батлагдсан эцсийн шүүхийн шийдвэр
√ Батлагдсан олгох захирамж
√ Нэхэмжлэлтэй холбогдуулан ойлголцолд хүрэх, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх зэргээр батлагдсан шүүхийн шийдвэрийн түвшинд хүчин төгөлдөр болох
√ Шийдэлд хүрсэн зохицуулалт
√ Батлагдсан зохицуулалттай дүйцэхүйц тогтоол
√ Батлагдсан гүйцэтгэл хийхийг зөвлөсөн тогтоол
▪ 「Өр хариуцагчийг дахин сэргээх болон дампуурсан тухай хууль тогтоомж」, 「Улсын төсвийн тухай хууль」, 「Орон нутгийн бие даасан байдлын тухай хууль」 зэрэг хууль тогтоомжийн хязгаартай холбогдуулан цалин болон ажлаас халагдсны төлбөрийг олгох санхүүжилтийг бий болгоход хүндрэлтэй тохиолдол
▪ Олголт нь хойшлогдож байгаа цалин болон ажлаас халагдсны төлбөр бүтнээрээ эсвэл тодорхой хэсгээр байгаа эсэхийг шүүх байгууллага эсвэл хөдөлмөрийн зохицуулах хороогоор дамжуулан маргах нь зохистой гэж хүлээн зөвшөөрөгдөх тохиолдол
▪ Түүнээс бусад дээрх агуулгатай дүйцэхүйц шалтгаан байгаа тохиолдол