Өндөр насны тэтгэвэрийн барьцаалсан зээл болон дундаас нь зарлагдах
Өндөр насны тэтгэвэрийн сангаар үйлчлүүлэгчийн өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээл
- Ажил олгогч нь өндөр насны тэтгэвэрийн сангийнүйлчлүүлэгч дараах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд тэтгэвэр тэтгэмжавагч тус бүрийн хуримтлагдсан дүнгийн 50/100 хувь хүртэлх хязгаарт өндөр наснытэтгэвэрийн тогтолцооны тэтгэмжийг авах эрхийг барьцаалах боломжтой. Энэтохиолдолд тэтгэвэрийн сангийн үйл ажиллагаа эрхлэгч ААН[жижиг дунд үйлдвэрийн тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоо 「Үйлдвэрлэлийнослын даатгалын тухай хууль」-н 10-р бүлэгтзаасан Хөдөлмөр халамжийн газрыг хэлнэ] нь олгогдсон тэтгэмжийг барьцаалсан зээл олгохоордэмжлэг үзүүлэх ёстой(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 7 дугаар зүйлийн 2дугаар заалт, 「Хөдөлмөр эрхэлгчид ажлаасхалагдсны тэтгэмж олгох тухайхуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 2 дугаар зүйл болон 「Ажлаас халагдсны тэтгэмжийнтогтолцооны тэтгэмж авах эрхийн барьцаа олгох болон ажлаас халагдсны төлбөрийндундын төлбөр тооцооны шалтгаан болон нөхцөл, барьцааны хязгаарын тухайнээлттэй мэдэгдэл」).
· Орон сууцгүй этгээд болох хөдөлмөр эрхлэгч нь өөрийн нэрээр орон сууц худалдаж авч буй тохиолдол
· Орон сууцгүй этгээд болох хөдөлмөр эрхлэгч нь оршин суух зорилгоор 「Иргэний хууль」 -ийн 303 дугаар зүйлд заасны дагуу бүтэн жилийн барьцаа болон 「Орон сууц түрээслэгчийг хамгаалах тухай хууль」 -ийн 3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу барьцаа төлбөрийг хариуцаж байгаа тохиолдолд
※ Энэ тохиолдолд тэтгэвэр тэтгэмж авагч нь нэг адил үйл ажиллагаа болон ажлын байранд хөдөлмөр эрхэлж байх хугацааны турш 1 удаагаар хязгаарлагдана.
· Даатгуулагч 6 сар ба түүнээс дээш хугацаагаар асаргаа сувилгаа шаардлагатай дараахын аль нэгэнд хамаарах этгээдийн хууч өвчин юмуу гэмтэл бэртэлийн 「Орлогын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」- дугаар зүйлийн 5-ын 1 дүгээр заалт болон 2 дугаар заалтанд заасны дагуух эмчилгээний төлбөрийг хариуцах тохиолдол
√ Тэтгэвэр тэтгэмж авагч өөрөө
√ Тэтгэвэр тэтгэмж авагчийн гэр бүлийн хүн
√ Тэтгэвэр тэтгэмж авагч болон түүний гэр бүлийн хүний тэжээлгэгч гэр бүл(「Орлогын албан татварын тухай хууль」 -ийн 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 3 дугаар тоотод заасан тэжээлгэгч гэр бүлийг хэлнэ)
· Барьцааг олгосон өдрөөс эхлэн ухраан тооцож 5 жилийн дотор тэтгэвэр тэтгэмж авагч нь「өрийн хариуцагчаас дахин сэргээх болон дампуурлын тухай хууль тогтоомж」-нд заасан дампуурлын шийдвэр авсан тохиолдол
· Барьцааг олгосон өдрөөс эхлэн ухраан тооцож 5 жилийн дотор тэтгэвэр тэтгэмж авагч нь 「өрийн хариуцагчаас дахин сэргээх болон дампуурлын тухай хууль тогтоомж」-нд заасан хувь хүний дахин сэргээх ажиллагааг нээх шийдвэр авсан тохиолдол
· Дараахын аль нэгэнд хамаарах этгээдийн их сургуулийн төлбөр, гэрлэлтийн зардал, буяны ажлын зардлыг тэтгэвэр тэтгэмж авагч хариуцах тохиолдол
√ Тэтгэвэр тэтгэмж авагч өөрөө
√ Тэтгэвэр тэтгэмж авагчийн гэр бүлийн хүн
√ Тэтгэвэр тэтгэмж авагч болон түүний гэр бүлийн хүний тэжээлгэгч гэр бүл
· Ажил олгогч ажлаа зогсоож ажилчныг амраасны улмаас ажилчны сарын цалин дараахь байдлаар багассан
√ Амралтын хугацааны хамрагдах сар(цаашид "жишиг сар" гэх)-н цалин(「Ажилчны ажлаас халагдсаны цалингийн нөхөн олговрын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол」-н 17 дугаар зүйлийн 1 дүгээр тоот-д заасны дагуу хувиараа аж ахуй эрхлэгчийн борлуулалтын орлогын дүнг хэлнэ. Цаашид ижил утгаар хэрэглэнэ) амралтын эхний өдрийн хамрагдах сарын өмнөх нэг сарын цалин эсвэл өмнөх гурван сарын цалингийн дунджаас 30-с дээш хувиар буурсан;
√ Жишиг сарын цалин тухайн сарын хамрагдах жилийн өмнөх жилийн сарын дундаж цалингаас 30-с дээш хувиар буурсан;
「Гамшгаас хамгаалах тухай хууль」-н 66 дугаар зүйлийн 1 дүгээр заалт-д заасан гамшгийн улмаас дараахь хохирол амссан;
√ Гамшгийн бүсэд байрлалтай орон сууц нь усанд автаж·нуран хохирол[энд заасан орон сууцанд даатгуулагч, эхнэр/нөхөр, 「Орлогын албан татварын тухай хууль」-н 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын 3 тоот-д заасан ажилчин(эхнэр/нөхөр орно)-ны асрамжинд байдаг гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч байсан орон сууц багтана] амссан;
√ Гамшгийн улмаас даатгуулагчийн эхнэр/нөхөр, 「Орлогын албан татварын тухай хууль」-н 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалт 3дугаар тоот-д заасан ажилчин(эхнэр/нөхөр орно)-ны асрамжинд байдаг гэр бүлийн гишүүн ор сураггүй алга болсон;
√ Гамшгийн улмаас даатгуулагч 15 хоногоос дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхүйц хохирол амссан;
Өндөр насны тэтгэвэрийг хугацааны дундаас нь зарлагдах
- Батлагдсан тэтгэмж хэлбэрийн өндөр насны тэтгэвэрийн тогтолцоонд хамрагдсан тэтгэвэр тэтгэмж авах хөдөлмөр эрхлэгч нь дараах шалтгаан үүсвэл хуримтлагдсан мөнгийг дундаас нь зарлагдах боломжтой(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 22 дугаар зүйл болон「Хөдөлмөр эрхэлгчид ажлаас халагдны тэтгэмж олгох тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 14 дүгээр зүйл).
· Орон сууцгүй тэтгэвэр тэтгэмж авагч өөрийн нэрээр орон сууц худалдан авах тохиолдол
· Орон сууцгүй этгээд болох тэтгэвэр тэтгэмж авагч нь оршин суух зорилгоор「Иргэний хууль」 -ийн 303 дугаар зүйлд заасны дагуу бүтэн жилийн барьцаа түүнчлэн「Орон сууц түрээслэгчийг хамгаалах тухай хууль」 -ийн 3 дугаар зүйлийн 2 –т заасны дагуу барьцаа төлбөрийг хариуцан төлөх тохиолдол
※ Энэхүү тохиолдолд тэтгэвэр тэтгэмж авагч нэгэн адил үйл ажиллагаа болон ажлын байранд хөдөлмөр эрхэлж байгаа хугацааны турш 1 удаагаар хязгаарлагдана.
· 「Гамшгаас хамгаалах тухай хууль」-н 66 дугаар зүйлийн 1-д заасан гамшгийн улмаас амссан дараахь хохирол;
√ Гамшгийн бүсэд орон сууц нь усанд автаж·нуран хохирол[орон сууцанд даатгуулагч, эхнэр/нөхөр, 「Орлогын албан татварын тухай хууль」-н 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалт 3дугаар тоот-д заасан ажилчин(эхнэр/нөхөр орно)-ны асрамжинд байдаг гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч байсан орон сууц] амссан;
√ Гамшгийн улмаас даатгуулагчийн эхнэр/нөхөр, 「Орлогын албан татварын тухай хууль」-н 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалт 3дугаар тоот-д заасан ажилчин(эхнэр/нөхөр орно)-ны асрамжинд байдаг гэр бүлийн гишүүн ор сураггүй алга болсон;
√ Гамшгийн улмаас даатгуулагч 15 хоногоос дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр хохирол амссан;
· Даатгуулаг 6 сар ба түүнэээсдээш хугацаагаар асаргаа сувилгаа шаардлагатай дараахын аль нэгэнд хамаарах этгээдийн хууч өвчин юмуу гэмтэл бэртэлийн эмчилгээний төлбөрийг тухайн даатгуулагч өөрийн жилийн цалингийн үнийн дүнгийн 1000-ны 125 -аас давуулан төлөх тохиолдол
√ Тэтгэвэр тэтгэмж авагч өөрөө
√ Тэтгэвэр тэтгэмж авагчийн гэр бүлиийн хүн
√ Тэтгэвэр тэтгэмж авагч болон түүний гэр бүлийн хүний тэжээлгэгч гэр бүл
· Дундаас нь зарлагдах хүсэлт гаргасан өдрөөс эхлэн ухраан тооцоод 5 жилийн дотор тэтгэвэр тэтгэмж авагч нь 「өрийн хариуцагчаас дахин сэргээх болон дампуурлын тухай хууль тогтоомж」-нд заасан дампуурлын шийдвэр авсан тохиолдол
· Дундаас нь зарлагдах хүсэлт гаргасан өдрөөс эхлэн ухраан тооцоод 5 жилийн дотор тэтгэвэр тэтгэмж авагч нь 「өрийн хариуцагчаас дахин сэргээх болон дампуурлын тухай хууль тогтоомж」-нд заасан хувь хүний дахин сэргээх ажиллагааг нээх шийдвэр авсан тохиолдол
· Ажлаас халагдсаны тэтгэмжийн даатгалын эрх барьцаалан зээл авсан даатгуулагч Хөдөлмөрийн яамны зээлсэн мөнгө, хүүг буцааж төлөхөд тавигдах шаардлагыг хангаж байгаа тохиолдолд;
※ Дээрхи нөхцлөөр хуримтлалын мөнгөнөөс зээлэх мөнгөний хэмжээг хуримтлалын нийт дүнгээс хэтрүүлэхгүй.