Ажлаас халагдсны төлбөрийн тогтолцооны дундын төлбөр тооцоо
Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны ухагдахуун
- “Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцоо” гэдэг нь хөдөлмөр эрхлэгч ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцоо гэсэн шалтгаанаар тасралтгүй хөдөлмөр эрхлэж байгаа хугацаандаа ажлаас халагдсны төлбөрийг урьдчилан тооцуулан авахыг хэлнэ(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 8 дугаар зүйлийн 2 дугаар заалтын эхэн хэсэг).
※ Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны хүсэлт гаргахын өмнө мэдвэл зохих зүйлс
Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцоо нь хөдөлмөр эрхлэгч нь дундын төлбөр тооцоо гэдэг шалгаанд хамрагдаж буй тохиолдолд ажил олгогчид хүсэлт гаргах боломжтой боловч, ажил олгогч нь дундын төлбөр тооцооны хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүйгээр олгохгүй байх магадлалтай тул урьдчилан олгох эсэхийг тодруулна уу.
Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцоог хийх шалтгаан
- Ажил олгогч нь дараах шалтгаанаар хөдөлмөр эрхлэгч хүсэлт гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэгчийг ажлаасаа халагдахын өмнө тухай хөдөлмөр эрхлэгчийн тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн хугацааны ажлаас халагдсны төлбөрийг урьдчилан тооцон олгох боломжтой(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 ийн 8 дугаар зүйлийн 2 дугаар заалтын эхэн хэсэг, 「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 3 дугаар зүйлийн 1 дүгээр заалт болон 「Ажлаас халагдсны төлбөрийн тогтолцооны тэтгэмж авах эрхийн барьцаа олгох болон ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны шалтгааны шалгуур, барьцааны хязгаарын нээлттэй холбоотой мэдэгдэл」].
-
· Орон сууцгүй хөдөлмөр эрхлэгч өөрийн нэрээр орон сууц худалдаж авах тохиолдол
Q1.Орон сууцгүй этгээд болон орон сууц худалдан авахтай холбогдсон шийдвэрлэх шалгуур нь юу вэ?
A1. Орон сууцгүй этгээд эсэх болон орон сууц худалдан авах эсэхтэй холбогдсон шийдвэрлэх шалгуур нь дараахтай адил байна (Ажил олголт хөдөлмөрийн яам, Ажлаас халагдсны төлбөр олгох заавар (Дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж), 2022. 8. 25.. 49 дүгээр нүүр).
Ангилал
|
Агуулга
|
Орон сууцгүй этгээдтэй холбоотой шийдвэр
|
- Хөдөлмөр эрхлэгч өөрийнхөө нэр дээр орон сууц байхгүй тохиолдолыг хэлэх бөгөөд тухайн ажилтны харьяалагддаг өрх, өөрөөр хэлбэл тухайн өрхийн бүх гишүүд орон сууц байргүй байх тохиолдолыг хэлээгүй болно - Хөдөлмөр эрхлэгч дундын төлбөр тооцоо хийх хүсэлт гаргасан өдрийн байдлаар өөрийнх нь нэрээр бүртгэлтэй орон сууц байхгүй эсэсэхийг тогтоох бөгөөд, хөдөлмөр эрхлэгч насан туршдаа орон сууцгүй байх хэрэгтэй гэсэн үг биш юм
|
Орон сууц худалдан авахтай холбоотой шийдвэ
|
▪ Хөдөлмөр эрхлэгчийн өөрийнх нь нэрээр орон сууц худалдан авсан тохиолдолд хамаарах тул эхнэр, нөхрийнхөө нэр дээр орон сууц худалдан авсан тохиолдолд өргөдөл гаргах боломжгүй ▪ Эхнэр нөхрийн хамтран эзэмшлээр худалдан авсан тохиолдолд өргөдөл гаргах боломжтой
|
Q2.Орон сууц эзэмшиж байгаад буцаан зараад дахин орон сууж авах тохиолдолд ч орон сууцгүй этгээд гэдэгт хамаарах уу?
A2-1. Дундын төлбөр тооцооны хүсэлт гаргахын өмнө орон сууц эзэмшиж байсан ч гэсэн дундын төлбөр тооцооны хүсэлт гаргасан өдрийн байдлаар шалгахад өөрийн нэр дээр орон сууц байхгүй тохиолдолд дундын төлбөр тооцооны хүсэлт гаргах боломжтой (Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөр олгох зааварагааны удирдамж (Дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж)』 50 дугаар нүүр)
А2-2. Эзэмшиж буй орон суууцаа худалдсан өдөр болон шинэ орон сууцны худалдан авах өдөр нь адилхан байвал тухайн өдрийн хувьд эзэмшлийн байрны төрөл нь өөр гэдэг шалтгаанаар эзэмшиж байгаа гэж үздэг тул дундын төлбөр тооцоо(дундын буцаан татах) хийх боломжгүй (Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөр олгох зааварагааны удирдамж (Дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удир
· Орон сууцгүй этгээд болох хөдөлмөр эрхлэгч оршин суух зорилгоор 「Иргэний хууль」 -ийн 303 дугаар зүйлд заасны дагуу бүтэн жилийн барьцаа болон「Орон сууц түрээслэгчийг хамгаалах тухай хууль」 -ийн 3 дугаар зүйлийн 2 –т заасны дагуу барьцаа төлбөрийг төлөх тохиолдол(энэхүү тохиолдолд хөдөлмөр эрхлэгч нь нэг төрлийн ажилд хөдөлмөр эрхлэх хугацаанд 1 удаагаар хязгаарлагдана)
Q1.Бүтэн жилийн төлбөрийн барьцаа болон барьцаа төлбөр гэдэгт сарын барьцаа төлбөр ч гэсэн хамаарах уу?
A1. Оршин суух зорилгоор бүтэн жилийн барьцаа төлбөрийн хувьд「Иргэний хууль」 -ийн 303 дугаар зүйлд заасан бүтэн жилийн барьцаа төлбөр болон「Орон сууцны түрээслэгчийг хамгаалах тухай хууль」-ийн 3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түрээсийн барьцаа төлбөр бол түрээний гэрээн дэх барьцаа төлбөрөөр бүтэн жилийн барьцаа төлбөр төдийгүй сарын барьцаа төлбөр ч гэсэн үүнд хамаарна (Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 52 дугаар нүүр).
Q2.Бүтэн жилийн барьцаа бүхий гэрээний хугацааг сунгах тохиолдолд ч дундын төлбөр тооцоо хийх боломжтой юу?
A2. Адилхан байранд байхад бүтэн жилийн барьцаа төлбөр(түрээсийн барьцаа төлбөр)-ийг нэмэгдсэнээр шинээр гэрээ байгуулах тохиолдолд дундын төлбөр тооцооны хүсэлт гаргах боломжтой ч төлбөр нэмэгдэхгүй зөвхөн гэрээний хугацааг сунгаж байгаа тохиолдолд дундын төлбөр тооцооны хүсэлт гаргах боломжгүй (Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 53 дугаар нүүр).
Q3.Өөрийн нэрээр биш гэр бүлийн хүн зэрэг өрхийн эзний нэрээр орон сууцны түрээсийн гэрэг байгуулах тохиолдолд ч гэсэн дундын төлбөр тооцоо хийх боломжтой юу?
A3. Бүтэн жилийн барьцаа төлбөр(түрээсийн барьцаа төлбөр)-ийн дарамтыг багасгахын тулд дундын төлбөр нь орон сууцгүй захиалагч амьдрах зорилгоор өөрийн нэр дээр эсвэл оршин суугчийн бүртгэлийн хуулбар зэргээр дамжуулан адилхан хаяган дээр амьдардаг гэдэг нь нотлогдсон тохиолдолд өрхийн гишүүний нэр дээр гэрээ байгуулах тохиолдолд дундын төлбөр тооцооны хүсэлтийг мэдүүлэх боломжтой (Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 53 дугаар нүүр).
· Хөдөлмөр эрхлэгч нь 6 сар ба түүнээсдээш хугацаагаар асаргаа сувилгааны шаардлагаар дараахын аль нэгэнд хамаарах этгээдийн хууч өвчин юмуу гэмтэл бэртэлтэй холбоотой эмчилгээний төлбөрийг тухайн хөдөлмөр эрхлэгч өөрийн жилийн цалингийн нийт дүнгийн 1000-ны 125- аас давуулан төлөх тохиолдол
√ Хөдөлмөр эрхлэгч өөрөө
√ Хөдөлмөр эрхлэгчийн гэр бүлийн хүн
√ Хөдөлмөр эрхлэгч болон түүний гэр бүлийн хүний тэжээлгэгч гэр бүл
Q1.Хөдөлмөр эрхлэгч болон түүний гэр бүлийн хүний тэжээлгэгч гэр бүл гэдэг нь?
A1. ① 60 нас ба түүнээс дээш насны шууд хамааралтай элэнц хуланц, ② 20 нас ба түүнээс доош насны шууд хамааралтай үр удам болон хамтран амьдарч буй үрчилж авсан этгээд, ③ 20 нас ба түүнээсс доош, түүнчлэн 60 нас ба түүнээс дээш насны ах эгч дүү ④「Иргэдийн үндсэн амьжиргааг хангах хууль」-ийн дагуу тэтгэмж авагч ⑤ 「Хүүхдийн халамжийн тухай хууль」-ийн дагуу асаргааны үйлчилгээгээр дамжуулан өсөж буй хүүхэд зэрэг нь тэжээлгэгч гэр бүлд хамаарна. Энэ тохиолдолд 「Орлогын албан татварын тухай хууль」-ийн 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу тэжээлгэгч гэр бүлийн хүрээг тодорхойлохтой холбогдуулан орлогын түвшинг харгалзан үзэхгүй (Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 54 дугаар нүүр).
Q2. Хамтдаа амьжиргаагаа залгуулж буй тэжээлгэгч гэр бүл гэж юу вэ?
Оршин суугчийн бүртгэлд хамт амьдардаг хэмээн бүртгэгдсэн нэгэний хувьд тухайн оршин суугчийн хаяг болон оршин суугаа газарт хамт амьдардаг хүнийг хэлнэ. (Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 54 дугаар нүүр).
Q3. Асаргаа сувилалын хугацаанд эмнэлэгт хэвтсэн хугацаа л зөвхөн хамаарах уу?
A3. Асаргаа сувилгаа гэдэг нь хууч өвчин болон гэмтэл бэртэл зэргийн улмаас тодорхой эмчилгээ шаардагдах тохиолдолыг хэлэх бөгөөд хэвтэн эмчлүүлсэн эмчилгээ төдийгүй гэрээр эмчлүүлсэн эмчилгээ, эмэн эмчилгээний хугацаа ч асаргаа сувилгааны хугацаа гэж үзнэ(Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 57 дугаар нүүр).
Q4. Жилийн нийт цалингийн 125/1000 -ыг тооцохдоо ямар хугацааг баримталдаг вэ?
A4. Дундын төлбөр тооцооны хүсэлтээ гаргасан нэгэн нь жилийн нийт цалин нь өмнөх жилийн цалингийн нийт хэмжээгээр тооцно(Ажил олголт хөдөлмөрийн яам, 『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 56 дугаар нүүр).
· Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцоо хийх хүсэлт гаргаж байгаа өдрөөс эхлэн ухраан тооцож 5 жилийн дотор хөдөлмөр эрхлэгч「Хариуцагчийн дахин сэргээх болон дампуурлын тухай хууль тогтоомж」-нд заасны дагуу дампуурлын шийдвэр авсан тохиолдолд
· Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцоо хийх хүсэлт гаргаж байгаа өдрөөс эхлэн ухраан тооцоод 5 жилийн дотор хөдөлмөр эрхлэгч「Хариуцагчийн дахин сэргээх болон дампуурлын тухай хууль тогтоомж」-нд заасны дагуу хувь хүний дахин сэргээх ажиллагаа нээгдэх шийдвэр авсан тохиолдол
Q1.Зээлжих эрх сэргээх хорооны зээлжин эрх дахин сэргээх үйл ажиллагаа нээх шийдвэрийг дундын төлбөр тооцоо хийх нөхцөл гэж үзэж болох уу?
A1. Хувь хүний дахин сэргээх ажиллагаа эхлэх шийдвэр нь「Хариуцагчийн дахин сэргээх болон дампууралын тухай хууль тогтоомж」-нд үндэслэн шүүх байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлнэ. Тиймээс зээлжих эрх сэргээх хорооны зээлжих эрх сэргээхийг дэмжих тогтолцооны дагуу хувийн ажил хаялт, чөлөөт ажил хаялт (өрийн урьдчилан зохицуулалт) –ын шийдвэр зэрэг нь үүнд хамаарахгүй тул дундын төлбөр тооцооны нөхцөл гэж үзэх боломжгүй(Ажил олголт хөдөлмөрийн яам,『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 59 дугаар нүүр).
· Ажил олгогч нь өмнө нь батлагдсан тэтгэвэрийн насыг уртасгах юмуу баталгаажуулах нөхцөлөөр хамт олны хэлэлцээр болон ажилд орох журам зэргээр дамжуулан тодорхой нас, хамаарах цаг үе болон цалингийн дүнг үндэслэн цалинг багасгах тогтолцоог хэрэгжүүлэх тохиолдол
· Ажил олгогч хөдөлмөр эрхлэгчтэй хийсэнтохиролцооны дагуу тогтоосон хөдөлмөр эрхлэх цагийг 1 өдөрт 1 цаг түүнчлэн 1долоо хоногт 5 ба түүнээс дээш цагаар богиносгоод, тухайн богиносгосон цагаар хөдөлмөр эрхлэгч 3 сараас дээш хугацаагаартасралтгүй хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдол
· 「Хөдөлмөрийн тухай хууль」-ийн шинэчилсэн заалтын дагуу 1 долоо хоногт ажиллах хамгийн их цаг 60 цагаас 52 цаг хүртэл буурснаар ажилчны ажлаас гарсны тэтгэмж буурах тохиолдолд
· Гамшгаас хамгаалах тухай хууль」-н 66 дугаар зүйлийн 1 дүгээр заалт-д заасан гамшгийн улмаас хохирол амсаж, дараахь аль нэг заалтад хамаарч байгаа бол
√ Гамшгийн бүсэд байрлалтай орон сууц нь усанд автаж·нуран хохирол[орон сууцанд даатгуулагч, эхнэр/нөхөр, 「Орлогын албан татварын тухай хууль」-н 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалт 3дугаар тоот-д заасан ажилчин(эхнэр/нөхөр орно)-ны асрамжинд байдаг гэр бүлийн гишүүдтэйгээ хамт амьдарч байсан орон сууц] амссан;
√ Гамшгийн улмаас даатгуулагчийн эхнэр/нөхөр, 「Орлогын албан татварын тухай хууль」-н 50 дугаар зүйлийн 1 дүгээр заалт 3дугаар тоот-д заасан ажилчин(эхнэр/нөхөр орно)-ны асрамжинд байдаг гэр бүлийн гишүүн ор сураггүй алга болсон;
√ Гамшгийн улмаас даатгуулагч 15 хоногоос дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр хохирол амссан;
Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны хүсэлт гаргах үе болон бүрдүүлэх материал
- Орон сууцгүй этгээд болох хөдөлмөр эрхлэгч нь өөрийн нэрээр орон сууц худалдаж авах тохиолдол(Ажил олголт хөдөлмөрийн яам,『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 50 дугаар нүүр).
Ангилал
|
Агуулга
|
Хүсэлт гаргах үе
|
Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдрөөс эхлээд эзэмших эрхийн шилжүүлэг бүртгэл хийсний дараа 1 сарын дотор
|
Хавсаргах материал
|
▪ Орон сууцгүй этгээд мөн эсэхийн лавлага √ Одоо оршин сууж байгаа газрын иргэний бүртгэлийн хуулбар √ Одоо оршин сууж байгаа газрын байшингийн бүртгэлийн хуулбар болон барилга байгууламжийн хяналтийн бүртгэлийн хуулбар √ Хөрөнгийн албан татвар (үл) ноогдуулах гэрчилгээ (харьяа орон нутгийн захиргаанаас бичиг баримтаа авна)
|
▪ Орон сууц худалдан авах эсэхийн лавлагаа √ Шинэ байшин барихдаа: архитектурын зураг төсөл болон засварын гэрээ, барилгын зөвшөөрөл эсвэл барилгын ажил эхлэлийн тайлан √ Дуудлага худалдаанд амжилттай оролцон авсан бол: Дуудлага худалдаа(худалдах үнэ)-ны зөвшөөрлийг батлах тухай шийдвэр(үл хөдлөх хөрөнгийг оролцуулаад) √ Орон сууц худалдан авах тохиолдолд: үл хөдлөх хөрөнгийн худалдах худалдан авах гэрээ [хуваарилалтын гэрээ (байрны тоо, тоот бичсэн байх) ] ※ Бүртгэл хийсний дараа хүсэлт гаргах үед: өмчлөх эрхийг бүртгүүлснээс хойш 1 сарын дотор өргөдлөө өгөх, орон сууц худалдан авахыг баталгаажуулах, худалдан авсан байшингийн бүртгэлийн гэрчилгээ эсвэл байгууламжийн хяналт бүртгэлийн хуулбар
|
- Орон сууцгүй этгээд болох хөдөлмөр эрхлэгч нь оршин суух зорилгоор бүтэн жилийн барьцаа(барьцаа төлбөр)-г хариуцаж байгаа тохиолдол(Ажил олголт хөдөлмөрийн яам,『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 53 дугаар нүүр).
Ангилал
|
Агуулга
|
Хүсэлт гаргах үе
|
Орон сууцны түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс эхлээд үлдэгдэл төлбөр төлснөөс хойш 1 сарын дотор
|
Хавсаргах материал
|
▪ Орон сууцгүй этгээд мөн эсэхийн лавлагаа √ Одоо оршин сууж байгаа газрын иргэний бүртгэлийн хуулбар √ Одоо оршин сууж байгаа газрын байшингийн бүртгэлийн хуулбар түүнчлэн барилга байгууламжийн хяналт бүртгэлийн хуулбар √ Хөрөнгийн албан татвар(үл) ноогдуулах гэрчилгээ (харьяа орон нутгийн захиргаанаас бичиг баримтаа авна)
|
▪ Бүтэн жилийн түүнчлэн түрээсийн барьцаа төлбөр шаардлагатай эсэхийн лавлагаа √ Бүтэн жилийн барьцаа болон түрээсийн гэрээний хуулбар √ Үлдэгдэл төлбөр төлсний дараа хүсэлт гаргаж байгаа бол бүтэн жилийн барьцаа түүнчлэн түрээсийн барьцаа төлбөр төлсөн тохиолдолд төлбөр төлсөн баримт(үлдэгдэл төлбөр төлснөөс хойш 1 сарын дотор)
|
- Хөдөлмөр эрхлэгч, хөдөлмөр эрхлэгчийн гэр бүлийн хүн түүнчлэн тэжээлгэгч гэр бүл нь 6 сар ба түүнээс дээш хугацаагаар асаргаа сувилгаа шаардлагатай тохиолдол(Ажил олголт хөдөлмөрийн яам,『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 56 дугаар нүүр).
Ангилал
|
Агуулга
|
Хүсэлт гаргах үе
|
▪ Дундын төлбөр тооцооны хүсэлт гаргах тухайн үед хууч өвчин болон гэмтэл бэртлийн улмаас асаргаа сувилалд байгаа юмуу асаргаа сувилгаа хийх төлөвлөгөөтэй байгаа бол ▪ Асаргаа сувилгаа хийгдээд дууссан тохиолдолд дууссан өдрөөс эхлээд 1 сарын дотор
|
Хавсаргах материал
|
▪ Асаргаа сувилгаа шаардлагатай эсэхийг тодорхойлоход шаардлагатай бүрдүүлэх материал √ Эмчийн онош болон дүгнэлт түүнчлэн эрүүл мэндийн даатгалын газрын урт хугацааны сувилгааны тодорхойлолт зэрэг өвчний нэр, 6 сараас дээш хугацаагаар сувилуулах шаардлагатай эсэхийг батлах боломжтой материал √ Асаргаа сувилгаа дуусгавар болсон тохиолдолд хүсэлтээ гаргах үед: асаргаа сувилгаа дуусгавар болсон өдөр болон эмчилгээний зардал төлсөн эсэхийг батлах боломжтой материал (асаргаа, сувилгаа дуусгавар болсон өдрөөс 1 сарын дотор хүсэлт гаргах боломжтой)
|
▪ Тэжээлгэгч гэр бүл гэдгийг баталгаажуулахад шаардлагатай хавсаргах материалГэр бүлийн байдлын тодорхойлолт болон иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг гэр бүлийн хүн, амьжиргаа нэгтэй тэжээлгэгч гэр бүл эсэхийг баталгаажуулах боломжтой материал
|
▪ Эмнэлгийн зардлыг баталгаажуулахад шаардлагатай баримт бичгийг хавсаргана√ Эмнэлэгийн байгууллагаас гаргасан төлбөрийн баримт, эмчилгээний төлбөрийн нэхэмжлэх, эмчилгээний төлбөр төлсөн баримт, эмчилгээний төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг баталгаажуулах баримт бичиг √ Эмчилгээний зардлын зардлыг нотлох баримт бичиг нь өвчтөний хувийн мэдээлэл, өвчний дугаарыг шалгах боломжтой байх ёстой.
|
▪ Жилийн цалинг баталгаажуулахад шаардагдах баримт бичиг √ Захиалагчийн татварын суутгалын баримт, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн даатгал, хөдөлмөрийн даатгалын тайланд нийт цалин хөлс, цалингийн хуудас зэрэгт бичигдсэн цалингийн хэмжээг баталгаажуулсан баримт бичиг※ Тэтгэвэрийн хувьд тэтгэврийн үйлчилгээ үзүүлэгчийн эзэмшиж буй хүсэлт гаргагчийн цалингийн мэдээлэл(ажил олгогчийн цалингийн мэдээлэл, нийт цалинг ажил олгогчийн шимтгэл төлсөн дүнгээс буцаан тооцсон)-ээр баталгаажуулж болно
|
- Хүсэлт гаргасан өдрөөс эхлэн ухраан тооцоод 5 жилийн дотор хөдөлмөр эрхлэгч нь「Өр хариуцагчаар дахин сэргээх болон дампуурлын тухай хууль тогтоомж」нд заасны дагуу дампуурлын шийдвэр авсан тохиолдол(Ажил олголт хөдөлмөрийн яам,『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 58 дугаар нүүр).
-
Ангилал
|
Агуулга
|
Хүсэлт гаргах үе
|
Дампуурлын шийдвэр авсан өдрөөс 5 жилийн дотор ※ Хувь хүний дахин сэргээх ажиллагаа хүчин төгөлдөр бус болох шийдвэр, хариуцлагаас чөлөөлөх шийдвэр хамааралгүй
|
Хавсаргах материал
|
Шүүх байгууллагын дампуурал зарласан шийдвэр
|
- Хүсэлт гаргасан өдрөөс эхлэн ухраан тооцож 5 жилийн дотор хөдөлмөр эрхлэгч「Өрийн хариуцагчаас дахин сэргээх түүнчлэн дампуурлын тухай хууль тогтоомж」нд заасны дагуу хувь хүний дахин сэргээх үйл ажиллагааг нээх шийдвэр авсан тохиолдол(Ажил олголт хөдөлмөрийн яам,『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 58 дугаар нүүр).
-
Ангилал
|
Агуулга
|
Хүсэлт гаргах үе
|
Хувь хүний дахин сэргээх ажиллагаа хүчин төгөлдөр болсон шийдвэр гарсан өдрөөс 5 жилийн дотор. Гэхдээ хүсэлт гаргасан тухайн үед хувь хүний дахин сэргээх ажиллагааг нээх шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байх шаардлагатай※ Хувь хүний дахин сэргээх ажиллагаа хүчин төгөлдөр бус болох шийдвэр, хариуцлагаас чөлөөлөх шийдвэр болсон тохиолдолд хувь хүний дахин сэргээх ажиллагааг нээх шийдвэрийн хүчин төгөлдөр байдал дуусгавар болсон тул дундын төлбөр тооцоо хийх боломжгүй
|
Хавсаргах материал
|
Хувь хүний дахин сэргээх ажиллагааг нээх шийдвэрийн хуудас болон хувь хүний дахин сэргээх ажиллагааны эргэн төлөлтийн зөвшөөрлийн батламж тодорхойлолт
|
- Ажил олгогч нь тогтоогдсон тэтгэвэрийн насыг сунгах юмуу баталгаажуулах нөхцөлөөр хамт олны хэлэлцээр болон ажилд орох журам зэргээр дамжуулан тодорхой хэмжээний нас, хамаарах хугацааны үе түүнчлэн цалингийн дүнд үндэслэн цалинг багасгах тогтолцоог хэрэгжүүлэх тохиолдол(Ажил олголт хөдөлмөрийн яам,『Ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны тогтолцооны үйл ажиллагааны удирдамж』, 60 дугаар нүүр).
Ангилал
|
Агуулга
|
Хүсэлт гаргах үе
|
Цалингийн оргил системийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цалин нь багасаж байгаа хөдөлмөр эрхлэгч зарчимийн хувьд цалингийн оргиол системийг хэрэгжүүлж эхэлсэн өдөр хүсэлт гаргах ※ Гагцхү, хөдөлмөр эрхлэгч ажил олгогч нь ажлаас халагдсны төлбөрийн дундын төлбөр тооцооны хүсэлт гаргах үеийг тусгайлан өөрөөр заасан тохиолдолд цалингийн оргил системийг хэрэгжүүлж байгаа өдрөөс хойш ч хүсэлт гаргах боломжтой.
|
Хэрэглэгчийн шалгах материал
|
▪ Ажилд орох журам, хамт олны хэлэлцээр зэрэг цалингийн оргил систеийг хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах боломжтой материал ▪ Хөдөлмөрийн гэрээ(жилийн цалингийн гэрээ), цалингийн хуудас зэрэг цалингийн оргил системд хамрагдаж байгаа хөдөлмөр эрхлэгч мөн эсэхийг шалгах боломжтой материал ※ Дээрх баримт бичгүүдийг ажлын байран дээр буй баримт бичигнээс шалгана (Цалингийн дээд тогтолцоог зөвхөн ажил олгогчийн эзэмшиж буй мэдээллээр бүрэн дүгнэх боломжтой тул ажилчнаас түр төлбөр тооцоо хийх хүсэлтээ өөр нэмэлт бичиг баримт авах шаардлагагүй)
|