MONGOLIAN

ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоо
Ажлаас халагдсны тэтгэмжийн өөрчлөлт
Ажлаас халагдсны тэтгэмжийн төрөл болон агуулгын өөрчлөлт
- Ажил олгогч нь ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоог өөр төрлийн ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцоо руу өөрчлөлт хийх гэсэн тохиолдолд хөдөлмөр эрхлэгчийн талаас дээш дийлэнх хэсэг элсэн орсон үйлдвэрчний эвлэл(хөдөлмөр эрхлэгчийн талаас дааш дийлэнх хэсэг элсэн орсон үйлдвэрчний эвлэл байхгүй тохиолдолд хөдөлмөр эрхлэгчийн дийлэнх хэсэг)-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар заалт).
- Ажил олгогч нь өөрчлөгдсөн ажлаас халагдсны тэтгэмжийн тогтолцооны агуулганд өөрчлөлт оруулах гэж байгаа тохиолдолд үйлдвэрчний эвлэл(хөдөлмөр эрхлэгчийн талаас дээш дийлэнх хэсэг элсэн орсон үйлдвэрчний эвлэл байхгүй тохиолдолд хөдөлмөр эрхлэгчийн дийлэнх хэсэг)-ийн саналыг сонсох шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр заалт).
※ Гагцхүү, хөдөлмөр эрхлэгчид ашиггүй байдлаар өөрчлөх гэж байгаа тохиолдолд үйлдвэрчний эвлэл(хөдөлмөр эрхлэгчийн дийлэнх хэсэг нь элсэн орсон үйлдвэрчний эвлэл байхгүй тохиолдолд хөдөлмөр эрхлэгчийн дийлэнх хэсэг)-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай.
- Ажил олгогч нь үйлдвэрчний эвлэл(хөдөлмөр эрхлэгчийн дийлэнх хэсэг нь элсэн орсон үйлдвэрчний эвлэл байхгүй тохиолдолд хөдөлмөр эрхлэгчийн дийлэнх хэсэг) болон хөдөлмөр эрхлэгч тус бүрийн зөвшөөрөлгүйгээр эсвэл саналыг сонсолгүй ажлаас халагдсны тэтгэмжийн төрөл болон агуулгыг өөрчилсөн тохиолдолд 5 сая вон хүртэлх хэмжээний шийтгэлийн төлбөрөөр шийтгүүлнэ(「Хөдөлмөр эрхлэгчид ажлаас халагдсны тэтгэмж олгох тухай хууль」 -ийн 46 дугаар зүйлийн 1 дүгээр тоот).