Шалгахыг хүсэлтийг оролцогч
Шалгах хүсэлт гаргагч
- Ажилгүйдлийн тэтгэмжтэй холбогдсон арга хэмжээ(цаашид “үндсэн арга хэмжээ” гэх)-ны талаар санал гомдол байгаа этгээд нь хөдөлмөр эрхлэлтийн даатгалын хянагч(цаашид “хянагч” гэх. 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 89 дүгээр зүйл)-д хяналт шалгалт хийж өгөх хүсэлт гаргах боломжтой(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 87 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
Хяналтын хүсэлтийн бие төлөөлөг
- Хяналт хийх хүсэлт гаргагч нь хууль ёсны бие төлөөлөгчөөс бусад дараахын аль нэгэнд хамааралтай этгээдийг бие төлөөлөгчөөр томилох боломжтой(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 88 дугаар зүйл).
· Хүсэлт гаргагчийн гэр бүлийн хүн, шууд холбоотой элэнц хуланц·үр удам, түүнчлэн ах эгч дүү
· Хүсэлт гаргагч болох хуулийн этгээдийн УЗГ болон ажилтан
· Өмгөөлөгч юмуу мэргэшсэн хөдөлмөрийн харилцаа зохицуулагч
· Хяналтын хороо(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 99 дүгээр зүйл)-ийн зөвшөөрөлтэй этгээд
Хяналтын хүсэлт гаргагчийн байр суурийг залгамжлах
- Хяналтын хүсэлт гаргагч нь нас барсан тохиолдолд тэрхүү хяналтын хүсэлт гаргагч нь ажилгүйдлийн тэтгэмжийн тэтгэмж авах эрх бүхий этгээд бол 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 57 дугаар зүйлд заасны дагуу үлдсэн гэр бүлийн гишүүд, түүнээс бусад этгээд бол өв залгамжлагч болон хяналтын хүсэлтийн хамаарагч болох үндсэн арга хэмжээтэй холбоотой эрх болон ашгийг залгамжлан авах этгээд нь тус бүр хяналтын хүсэлт гаргагчийн байр суурийг залгамжилна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 89 дүгээр зүйлийн 5 дугаар заалт).
- Хяналтын хүсэлт гаргагчийн байр суурийг залгамжлаж буй этгээд нь байр суурийн залгамжлалтай холбоотой нотлох баримт материалаа хавсарган хүсэлт гаргагчийн байр суурийг залгамжлах тухай мэдэгдэх хуудас-ыг хянагчид гаргаж өгөх шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 124 дугаар зүйл, 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ийн 137 дугаар зүйл болон хавсралтын 113 дугаар тоот маягт).
Хяналтын хүсэлтийн эсрэг тал
- Хяналтын хүсэлтийн эсрэг тал нь ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой арга хэмжээг авсан хөдөлмөр эрхлэлтийн төв байна(「Захиргааны шүүхийн шийдвэрийн тухай хууль」 -ийн 17 дугаар зүйл болон 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 87 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
Хяналтийн хүсэлт
Хяналтийн хүсэлт
- Хяналтын хүсэлт нь дараах нөхцөл байдлыг тэмдэглэсэн хяналтын хүсэлтийн хуудас байх шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 91 дүгээр зүйл,「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 125 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 139 дугаар зүйлийн эх хэсэг болон хавсралтын 114 дүгээр тоот маягт).
· Хүсэлт гаргагчийн нэр болон хаяг
· Хүсэлтийн хариуцагч болох арга хэмжээ авсан байгууллагын нэр
· Хяналтын хүсэлтэнд хамрагдагчийн арга хэмжээний агуулга
· Арга хэмжээ авагдсан гэдгийг мэдсэн өдөр
· Хүсэлтийн хариуцагч болох арга хэмжээ авсан байгууллагын хяналтын хүсэлттэй холбоотой мэдэгдэх үүрэгтэй эсэх болон мэдэгдсэн агуулга
· Хяналтын хүсэлтийн зорилго болон шалтгаан
· Хяналтын хүсэлтийн огноо
※ Гагцхүү, хяналтын хүсэлт гаргагч нь өөрөө хүсч байгаа тохиолдолд хяналтиын хүсэлтийн хуудасны маягтыг ашиглахгүй байх боломжтой(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 139 дүгээр зүйлийн хураангуй хэсэг).
Хяналтын хүсэлтийн хугацааны хязгаар
- Хяналтын хүсэлтийг ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой арга хэмжээ авагдсан өдрөөс эхлээд 90 хоногийн дотор гаргах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 87 дугаар зүйлийн 2).
Үндсэн арга хэмжээний гүйцэтгэлийг зогсоох
- Хяналтын хүсэлт нь үндсэн арга хэмжээний гүйцэтгэлийг зогсоох боломжгүй(「Хөдөлмөр эрхлэлтий даатгалын тухай хууль」 -ийн 93 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын эх хэсэг)
※ Гагцхүү, хянагч нь үндсэн арга хэмжээний гүйцэтгэлтэй холбоотойгоор үүсэх ноцтой хор нөлөөнөөс зайлсхийхийн тулд яаралтай шаардлагатай гэж үзэн хүлээн зөвшөөрвөл шууд эрхийн дагуу тухайн гүйцэтгэлийг зогсоох боломжтой(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 93 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын хураангуй хэсэг).
Хяналтын хүсэлттэй холбоотой шийдвэр
Хяналтын хүсэлттэй холбоотой хэлэлцэн шийдвэрлэх хугацаа
- Хянагч нь хяналтын хүсэлт авсан бол 30 хоногийн дотор тухайн хяналтын хүсэлтийн талаар шийдвэр гаргах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 89 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын эх хэсэг).
※ Гагцхүү, зайлшгүй шалтгааны улмаас тухайн хугацаандаа шийдвэр гаргах боломжгүй бол 1 удаагийн хязгаартайгаар 10 хоногоос хэтрүүлэхгүй тухайн шийдвэр гаргах хугацааг сунгах боломжтой(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 89 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын хураангуй хэсэг).
Хяналтын хүсэлттэй холбогдсон шийдвэр
- Авагдсан арга хэмжээний талаар шалгасан болон арга хэмжээ авагдсныг мэдсэн өдрөөс эхлээд 90 хоног өнгөрсөн юмуу хууль тогтоомжоор тогтоосон аргыг зөрчин залруулга хийж чадаагүй тохиолдолд хянагч ньтухайн хяналтын хүсэлттэй холбоотой шийдвэр болгон хүсэлтийг буцаах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 92 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Хянагч ньь хяналтын хүсэлттэй холбоотой хяналтаа дуусгахдаа авагдсан үндсэн арга хэмжээг бүхэлд нь эсвэл тодорхой хэсгийг цуцлах юмуу хяналтын хүсэлтийгг бүхэлд нь эсвэл тодорхой хэсгийг татгалзана(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 96 дугаар зүйл).
Хяналтын хүсэлтийн шийдвэрийг мэдэгдэх
- Хяналтын хүсэлтийн шийдвэрт хянагч дараах зүйлийг тэмдэглэн гарын үсэг эсвэл тамга дарах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 ийн 97 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 129 дугаар зүйл болон 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 147 дугаар зүйл хавсралт 122 тоот маягт).
-
· Хэргийн дугаар болон хэргийн нэ
· Хүсэлт гаргагчийн нэр болон хая
· Хүсэлтийн хариуцагч болох арга хэмжээ авсан байгууллагын нэр
· Агуулга
· Хүсэлтийн зорилго
· Шалтгаан
· Шийдвэр гаргасан огноо
- Хянагч нь шийдвэр гаргавал хянан шалгуулах хүсэлт гаргагч болон үндсэн арга хэмжээ авсан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байгууллагын дарга болон хөдөлмөр эрхлэлт халамжийн газар –т тус бүр шийдвэрийн эх хувийг илгээх шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 97 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
Шийдвэрийн хүчин төгөлдөр байда
Шийдвэрийн хүчин төгөлдөр байдал
- Шийдвэр нь хянан шалгуулах хүсэлт гаргагч болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байгууллагын дарга түүнчлэн хөдөлмөр эрхлэлт халамжийн газар –т шийдвэрийн эх хувийг илгээсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」-ийн 98 дугаар зүйлийн 1дүгээр заалт).
- Шийдвэр нь үндсэн арга хэмжээ авсан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байгууллагын дарга түүнчлэн хөдөлмөр эрхлэлт халамжийн газар –ыг хамарна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」-ийн 98 дугаар зүйлийн 2 дугаар заалт).