Онцгой сунгагдсан тэтгэмж авах
Онцгой сунгагдсан тэтгэмж авах шалтгаан
- Дараах шалтгаан бий болсон тохиолдолд онцгой сунгагдсан тэтгэмжийг авах боломжтой(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 53 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын эх хэсэг болон 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 74 дүгээр зүйл).
· Сар бүрийн ажил хайлтын тэтгэмж олголтыг авсан этгээдийн тоо(дадлага сургалтанд хамрадснаар сунгагдсан тэтгэмж, тусгайлан сунгагдсан тэтгэмж түүнчлэн онцгой сунгагдсан тэтгэмж авч байгаа этгээдийн тооноос бусад)-г тухайн сарын эцсийн өдрийн даатгуулагчийн тоонд хувааж гаргаж авсан харьцаа нь тасралтгүйгээр 3 сарын турш тус бүр 100-ны 3-аас давах тохиолдолд
· Сар бүрийн тэтгэмж авах эрх авах хүсэлт гаргаж байгаа хувь нь тасралтгүйгээр 3 сарын турш 100-ны 1ийг давах тохиолдолд(түүнтэй адил төстэй нөхцөл байдал тасралтгүй үргэлжлэхээр төсөөлөгдөж байгаа тохиолдолоор хязгаарлагдана)
· Сар бүрийн ажилгүйдлийн хувь үргэлжлүүлэн 3 сарын турш 100-ны 6 –г давах тохиолдолд(түүнтэй адил төстэй нөхцөл байдал тасралтгүй үргэлжлэхээр төсөөлөгдөж байгаа тохиолдолоор хязгаарлагдана)
· Ажилгүйдлийн гэнэт өсөлт зэргийн улмаас хөдөлмөрийн зах зээл огцом доройтож хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэлэлцүүлгийн хорооноос онцгойлон сунгагдсан тэтгэмжийн олголт шаардлагатай гэсэн шийдвэр гарсан тохиолдолд
※ "Даатгуулагч" гэдэг нь дараахд хамаарах этгээдийг хэлнэ(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 2 дугаар зүйлийн 1 дүгээр тоот).
· 「Хөдөлмөрэрхлэлтийн даатгал болон ажлын байрны ослын нөхөн төлбөрийн даатгалын даатгалынтөлбөр ноогдуулах тухай хууль тогтоомж」-н 5 дугаар зүйлийн 1 болон 2 дугаар заалт, 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 8 дугаар зүйлийн 1 болон 2 дугаарзаалт, 48-2 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 48-3 дугаар зүйлийн 1 дугаар заалтын дагуу даатгалд даатгуулсан эсвэл даатгуулсан гэж үзсэнхөдөлмөр эрхлэгч, соёл урлагийн ажилтан, ажилолгогч
· 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгал болон ажлын байрны ослын нөхөн төлбөрийн даатгалын даатгалын төлбөр ноогдуулах тухай хууль тогтоомж」 -ийн 49 дүгээр зүйлийн 2-ын 1 дүгээр заалт 2 дугаар заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн даатгалд даатгуулсан эсвэл даатгуулсан гэж үзэх хувиараа аж ахуй эрхлэгч
Онцгой сунгагдсан тэтгэмж авах этгээдээс бусад
- Гагцхүү, ажлаасаа гарсны дараа амьжиргааны аюулгүй байдалд зориулагдсан тодорхой түвшин ба түүнээс дээш хэмжээний орлоготой тэтгэмж авах эрх бүхий этгээд зэрэг нь дараахын аль нэгэн хамаарах тэтгэмж авах этгээдэд онцгой сунгагдсан тэтгэмжийн олголтын хамаарагчаас хасагдана(「Хөдөлмөр эрхлэлтйн даатгалын тухай хууль」 -ийн 53 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын хураангуй эх болон 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 97 дугаар зүйл).
· Ажлаас гарсан тухайн үед олгогдсон үнэт зүйлийн нэр юу ч байсан суурь цалин хөлсний өдрийн үнийн дүнгийн дээд хязгаарийн 24 сарын (730 хоногийн) хэмжээнээс илүү үнийн дүн бүхий үнэт зүйл авсан тэтгэмж авах эрх бүхий этгээд
· Ажилгүй этгээдийн ажилд орох дадлагын олговор онцгой сунгагдсан тэтгэмжийн дүнг давж байгаа зэрэг шалтгаанаар онцгой сунгагдсан тэтгэмжийг авахгүй гэж байгаа тэтгэмж авах эрх бүхий этгээд
Онцгой сунгагдсан тэтгэмж авах хугацаа
- Онцгой сунгагдсан тэтгэмж нь 60 хоногийн хүрээнд авах боломжтой(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 53 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Онцгой сунгагдсан тэтгэмжийг авах тохиолдолд тухайн тэтгэмж авах эрх бүхий этгээдийн тэтгэмж авах хугацаа нь тэтгэмж авах эрх бүхий этгээдийн тэтгэмж авах хугацаанд сунгагдаж байгаа ажил хайлтын тэтгэмжийн өдрийн тоог нэмж тооцоолсон хугацаа байна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 54 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт).
Онцгой сунгагдсан тэтгэмжийн ажил хайлтын тэтгэмжийн өдрийн дүн
- Онцгой сунгагдсан тэтгэмжийн ажил хайлтын тэтгэмжийн өдрийн дүн нь тухайн тэтгэмж авах эрх бүхий этгээдийн ажил хайлтын өдрийн дүнгийн 100-ны 70-аар үржүүлсэн үнийн дүн байна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 54 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
- Тооцоологдсон ажил хайлтын тэтгэмжийн өдрийн дүн нь ажил хайлтын тэтгэмжийн өдрийн дүнгийн доод хэмжээнээс бага байх тохиолдолд ажил хайлтын тэтгэмжийн өдрийн дүнгийн доод хэмжээ нь тухайн тэтгэмж авах эрх бүхий этгээдийн ажил хайлтын тэтгэмжийн өдрийн дүн байна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 54 дүгээр зүйлийн 3 дугаар заалт).
Онцгой сунгагдсан тэтгэмж авах аргачлал
- Хөдөлмөр эрхлэлтийн төвийн дарга нь онцгой сунгагдсан тэтгэмжийг олгохын тулд урьдчилан тэтгэмж авах эрх бүхий этгээдэд тэр тухай үнэн байдлыг мэдэгдэж тухайн тэтгэмжийг олгох тохиолдолд ажилгүйдлыг хүлээн зөвшөөрсөн өдөр зэргийг тэтгэмж авах эрхийн үнэмлэхэнд тэмдэглэн олгох шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 96 дугаар зүйл).
Онцгой сунгагдсан тэтгэмж авах зохицуулалт
Онцгой сунгагдсан тэтгэмжийн харилцан зохицуулалт
- Онцгой сунгагдсан тэтгэмж нь тухайн тэтгэмж авах эрх бүхий этгээд нь авч болох ажил хайлтын тэтгэмж олголт дуусгавар болсны дараа олгогдоно(「Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль」 -ийн 55 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
- Онцгой сунгагдсан тэтгэмжийг авч байгаа тэтгэмж авах эрх бүхий этгээд нь дадлага сургалтанд хамрагдснаар сунгагдсан тэтгэмжийг авах болбол онцгой сунгагдсан тэтгэмж нь олгогдохгүй(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 55 дугаар зүйлийн 3 дугаар заалт).
- Тусгай сунгагдсан тэтгэмжийг авч байгаа тэтгэмж авах эрх бүхий этгээдэд тусгай сунгагдсан тэтгэмжийн олголт дуусгавар болсны дараа биш бол онцгой сунгагдсан тэтгэмж олгогдохгүй(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 55 дугаар зүйлийн 4 дүгээр заалт).