Ажилгүйдлийн мэдэгдэл
Ажилгүйдлийн мэдэгдэл
- Ажил хайлтын тэтгэмж авахын тулд ажлаасаа гарсны дараа цаг алдалгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн төв дээр очиж ажилгүй болсон тухай мэдэгдэлээ хийх шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 42 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын эх).
- Ажилгүйдлийн мэдэгдэлд ажил хайх хүсэлт болон тэтгэмж авах эрхийн зөвшөөрлийн хүсэлт хамаарна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 42 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
Ажил хайх хүсэлт
Ажил хайх хүсэлт
- Ажилгүй болсон тухайгаа мэдэгдэхийн тулд цахим сүлжээ[Воркнэт цахим хуудас(http://www.work.go.kr дамжуулан ажил хайх хүсэлтээ гаргах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 61 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт).
Тэтгэмж авагчийн эрхээ зөвшөөрүүлэх хүсэлт
Тэтгэмж авагчийн эрхийн зөвшөөрөл
- Ажил хайлтын тэтгэмж авах гэж байгаа бол хөдөлмөр эрхлэлтийн төвийн даргад ажил хайлтын тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлсэн нь үнэн(цаашид “тэтгэмж авах эрх” гэх) гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг гаргах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 43 дугаар зүйлийн 1 дүгээр заалт).
Тэтгэмж авах эрхийн зөвшөөрлийн хүсэлт гаргах
- Ажилд орох хүсэлт гаргасан этгээд нь тэтгэмж авах эрхийн зөвшөөрлийн хүсэлт-ийг өөрийн оршин сууж байгаа харъяа хөдөлмөр эрхлэлтийн төвд гаргаж өгөх шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 61 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын эх хэсэг, 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 82 дугаар зүйлийн 2 дугаар заалт болон хавсралтын 75 дугаар тоот маягт).
Тэтгэмж авагчийн эрх зөвшөөрөгдсөн эсэхийн шийдвэр
Тэтгэмж авагчийн эрхийг зөвшөөрөх шалгуур
- Тэтгэмж авагчийн эрхийнзөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь дараах нөхцөлийг бүгдийг нь бүрдүүлсэнтохиолдолд хамгийн сүүлд гарсанажил дээр нь үндэслэн тэтгэмж авах эрх зөвшөөрөгдөх эсэх ньшийдвэрлэгдэнэ(「Хөдөлмөрэрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 43 дугаар зүйлийн 3 дугаар заалтын эх эсэг).
· Даатгагчийн хувьд сүүлд гарсан ажилд орохын өмнө даатгуулагчийнхаа хувьд ажлаасаа гарсан нь үнэн байх
· Хамгийн сүүлд ажлаасаа гарахын өмнөх ажлын байр сольсонтой холбогдуулан ажил хайлтын тэтгэмж авч байсан тохиолдол байхгүй байх
- Гэхдээ, хамгийн сүүлд ажлаасаа гарах тухайн үед өдрийн хөдөлмөр эрхлэгчийнхээ хувьд даатгалын нэгж хугацаа 1 сар ба түүнээс доош байх этгээд нь тэтгэмж авах эрхийг бүрдүүлж чадаагүй тохиолдолд өдрийн хөдөлмөр эрхлэгч биш хөдөлмөр эрхлэгчийнхээ хувьд хамгийн сүүлд гарсан ажил дээр тулгуурлан шийдвэрлэгдэнэ(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 43 дугаар зүйлийн 3 дугаар заалтын хураангуй эх).
※ “Өдрийн хөдөлмөр эрхлэгч” гэдэг нь 1 сар ба түүнээс доош хугацааны турш ажил олгогдсон этгээдийг хэлнэ(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 2 дугаар зүйлийн 6 дугаар тоот).
- Ажил хайгчий тэтгэмж авахын тулд ажилгүй болсон тухайгаа мэдэгдэх гэж буй этгээд ньөөр ажилд орохын өмнөх ажлын байрын эзнээс даатгуулагчийн нэгж хугацаа, өөражилд орохын өмнөх 1 өдрийн тодорхойлогдсон ажлын цаг зэргийг шалгах боломжбүхий үндэслэл материал олголтыг хүсэх боломжтой (「Хөдөлмөрэрхлэлтийн даатгалын тухай хууль」ийн 42 дугаар зүйлийн 3 дугаар заалтын нийтдээ).
Тэтгэмж авах эрхийн олгох
- Хүсэлт гаргагчийн ажил хайлтынтэтгэмж авах эрх хүлээн зөвшөөрөгдвөл, хамгийн анх ажилгүйдэл хүлээнзөвшөөрөгдсөн өдрөө хөдөлмөр эрхлэлтийн төвийн даргаас даатгалын тэтгэмж авах эрхийн үнэмлэх(цаашид“тэтгэмж авах эрхийн үнэмлэх” гэх)-г хүлээн авна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 43 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 62 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 83 дугаар зүйлийн 1 дүгээр заалт болон хавсралтын 76 дугаар тоотмаягт).
※ Тэтгэмж авах эрхийн зөвшөөрлийн хүсэлт гаргасан этгээд нь ажил хайлтын тэтгэмж авах эрх хүлээн зөвшөөрөгдөөгүй тохиолдолд тухайн этгээд хөдөлмөр эрхлэлтийн төвийн даргаас холбогдох байдлыг тэтгэмж авах эрх үл зөвшөөрөх тухай мэдэгдэх хуудас-аар дамжуулан мэдэж авах болно(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ийн 62 дугаар зүйлийн 2 дугаар заалт, 「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 83 дугаар зүйлийн 3 дугаар заалт болон хавсралтын 77 дугаар тоот маягт).
Тэтгэмж авах эрхийн үнэмлэхээ хадгалах
- Тэтгэмж авах эрх бүхий этгээд нь тогтоогдсон тэтгэмж авах өдрийн тооны тодорхой хэсэг юмуу ажил хайлтын тэтгэмжийн сунган олгогдох өдрийн тооны тодорхой хэсэг нь үлдсэн байхад ажилд орсон тохиолдолд тэтгэмжийн хугацаанд дахин ажлын байраа солих юмуу өөрөө ашгийн зорилготойгоор үйл ажиллагаа (цаашид “хувиараа эрхлэх аж ахуй” гэх) –гаа зогсоон тухайн тэтгэмж авах эрхийн дагуу ажил хайлтын тэтгэмжээ үргэлжлүүлэх авах тохиолдолд зориулан тэтгэмж авах эрхийн үнэмлэхээ хадгалах шаардлагатай(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 83 дугаар зүйлийн 2 дугаар заалт).
Тэтгэмж авах хугацааны дундуур шинээр тэтгэмж авах эрх хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол
- Тэтгэмж авах эрх бүхий этгээд нь тэтгэмжийн хугацаа(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 48 дугаар зүйл) болон сунгалтаар тэтгэмж авч байгаа хугацаа(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 54 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт)-нд шинээр тэтгэмж авах эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд шинээр хүлээн зөвшөөрөгдсөн тэтгэмж авах эрхэн дээр тулгуурлан ажил хайлтын тэтгэмжийг авна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль」 -ийн 43 дугаар зүйлийн 5 дүгээр заалт).
Ажилгүйдлийг хүлээн зөвшөөрсөн өдрийг тогтоох
Ажилгүйдлийг хүлээн зөвшөөрсөн өдрийг тогтоох болон мэдэгдэх
- Тэтгэмж авах эрхийн зөвшөөрлийн хүсэлтийг гаргаж өгвөл хөдөлмөр эрхлэлтийн төвд очин ажилгүйдлийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай өдрөө тогтоолгуулан мэдэгдэл авна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」 -ын 61 дүгээр зүйлийн 4 дүгээр заалт).