※ Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаасаа гарсан тохиолдолд нь дараахтай адил байна(「Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх журам」 -ын 101 дүгээр зүйлийн 2 дугаар заалт болон хавсралтын 2).
· Дараахын аль нэгэнд хамаарах шалтгаан нь ажлаасаа гарсан өдрөөс өмнө 1 жилийн дотор 2 ба түүнээс дээш сар үүссэн тохиолдолд
√ Бодит хөдөлмөрийн нөхцөл нь ажилд авсан үед тавьж байсан хөдөлмөрийн нөхцөл юмуу ажилд авснаас хойш ерөнхийдөө хамаарч байсан хөдөлмөрийн нөхцөлөөс бага байсан тохиолдолд
√ Хөдөлмөрийн хөлс олгогдохгүй байх тохиолдолд
√ Багаар тогтоосон хөдөлмөрийн хөлсөн авсан цалин「Цалингийн оод хэмжээний тухай хууль」-д заасан цалингийн доод хэмжээнд хүрээгүй тохиолдолд
√ 「Хөдөлмөрийн стандартын тухай хууль」 -ийн 53 дугаар зүйлд заасны дагуу сунаж ажилах хөдөлмөрийн хязгаарыг зөрчсөн тохиолдолд
√ Ажлын байрны зогсолтын улмаас зогсолт эхлэхийн өмнө дундаж цалин хөлс 70% ба түүнээс доош хэмжээгээр авсан тохиолдолд
· Ажлын байранд шашин, хүйс, хөгжлийн бэрхшээл, үйлдвэрчлэлийн эвлэлийн үйл ажиллагаанд оролцох зэрэг шалтгаанаар зохисгүй харьцаанд өртсөн тохиолдолд
· Ажлын байранд өөрийн хүсэл эрмэлзэлийг зөрчин бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл, бусад бэлгийн дарамтанд орсон тохиолдолд
· 「Хөдөлмөрийн тухай хууль」-ийн 76-2 дугаар зүйл заалтанд заасны дагуу ажлын байрны дарамтанд өртсөн тохиолдолд
· Ажлын байр дампууралаа зарлах·үйл ажиллагаа хаагдах нь баталгаатай муу их хэмжээний цомотгол хийгдэх төлөвлөгөөтэй байгаа тохиолдолд
· Дараахын аль нэгэнд хамаарах шалтгаанаар ажил олгогчоос ажлаасаа гарах санал авах юмуу, боловсон хүчин цөөлөх зайлшгүй шаардлагатай болж ажил олголтын зохицуулалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжих ажлаас гарахыг хүсэгчидийн цуглуулан ажлаасаа гарах тохиолдолд
√ Үйл ажиллагааны шилжүүлэг·худалдан авалт·өөр аж ахуй нэгжтэй нэгдэх
√ Тодорхой хэсэг үйл ажиллагаа хаагдах юмуу эрхлэх үйл ажиллагааны төрөл өөрчлөгдөх
√ Байгууллагын дахин бүтэцжүүлэлттэй холбоотойгоор бүтцийг хаах·цомотгох
√ Шинэ технологи нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх зэргээс шалтгаалан ажиллах горим хэлбэр өөрчлөгдөх
√ Менежментийн доголдол, хүний нөөцийн илүүдэл, бусад үүнтэй дүйцэхүйц шалтгаан үүсэх тохиолдолд
· Дараахын аль нэгэнд хамаарах шалтгаанаар ажилдаа явахад хүндрэлтэй(ажилдаа явахад ашиглах тээврийн хэрэгсэлийн хувьд ажлын байранд ирж очиход 3 ба түүнээс дээш цаг зарцуулагдах тохиолдолыг хэлнэ) болсон тохиолдолд
√ Ажлын байр нүүх
√ Орон нутгийн харъяалал нь өөр ажлын байр руу шилжин ажиллах
√ Гэр бүлийн хүн юмуу асран хамгаалах шаардлагатай төрөл садантайгаа хамт амьдрахын тулд оршин суугаа газраа шилжүүлэх
√ Түүнээс бусад зайлсхийх боломжгүй шалтгаанаар ажилдаа явахад хүндрэлтэй тохиолдолд
· Эцэг эх юмуу хамт амьдардаг төрөл садангийн хууч өвчин·гэмтэл бэртэл зэргээс шалтгаалан 30 хоног ба түүнээс дээш хугацаагаар өөрөө асрах шаардлагатай хугацаанд тухайн аж ахуйн нэгж байгууллагын шалтгаанаар амралт болон чөлөө олгох боломжгүйгээр ажлаасаа гарсан тохиолдолд
· Ноцтой осол аваар(「Ажлын байрны аюулгүй байдал халамжийн тухай хууль」 -ийн 2 дугаар зүйлийн 2 дугаар тоот) гарсан ажлын байрны хувьд тэрхүү осол аваартай холбогдуулан Ажил олголт хөдөлмөрийн яамны сайдын аюулгүй байдал халамжийн байдлыг засч залруулах тухай тушаалыг авсан хэрнээ хугацаандаа засч залруулалгүй адилхан осол аваарт өртсөн тохиолдолд
· Биеийн тамир тэнхээ дутагдах, зүрхний үйл ажиллагаа доголдох, хууч өвчин, гэмтэл бэртэл, хараа·сонсгол·мэдрэх эрхтэний гажиг зэргээс даатгуулагч нь өгөгдсөн ажил үүргийг гүйцэтгэхэд бэрхшээлтэй байх, аж ахуйн нэгж байгууллагын шалтгааны улмаас ажил үүргийн өөрчлөлт хийх юмуу чөлөө авах зөвшөөрөл олгогдохгүйн улмаас ажлаасаа гарсан нь эмчийн дүгнэлт, ажил олгогчийн санал зэрэгт үндэслэн ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгдөх тохиолдолд
· Жирэмслэлт, төрөх, 8 ба түүнээс доош настай болон бага сургуулийн 2 дугаар ангиас доош ангийн сурагч хүүхэд(үрчилж авсан хүүхэд хамаарна) асран хүмүүжүүлэх, 「Цэргийн албаны тухай хууль」-д заасны дагуу үүрэгт цэргийн алба зэргээс шалтгаалан ажил үүргээ тасралтгүйгээр гүйцэтгэхэд хүндрэлтэй тохиолдолын хувьд ажил олгогч нь амралт, чөлөө олгохыг үл зөвшөөрсний улмаас ажлаасаа гарсан тохиолдолд
· Ажил олгогчийн үйл ажиллагааны агуулга нь хуулиар батлагдсан·шинэчлэн батлагдсан найруулгын агуулгыг зөрчих болсон юмуу ажилд орсон тухайн үеэс өөрөөр хууль тогтоомжоор хориглосон бараа үйлчилгээ хийх борлуулах болсон тохиолдолд
· Насны хэмжээнд хүрэх юмуу гэрээт хугацаа дуусгавар болсны улмаас компанидаа үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тохиолдолд
· Түүнээс бусад даатгуулагч болон ажлын байр зэргийн шалтгаанаар тэдгээр нөхцөл байдалд ерөнхийдөө өөр хөдөлмөр эрхлэгч байсан ч гэсэн ажлаасаа гарсан байх гэдэг бодит байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол