MONGOLIAN

Үйлдвэрлэлийн ослын даатгал
Талуудын гаргах дахин хянуулах хүсэлт
Дахин хянуулах хүсэлт
- Хянуулах хүсэлттэй холбогдуулан гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа этгээд дахин хянуулах хүсэлтийг Үйлдвэрлэлийн ослын даатгалын дахин хянах хороо (цаашид "Дахин хянах хороо" гэх)-нд гаргаж болно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 106 (1)-р заалт).
- Мэргэжлээс шалтгаалах өвчнийг тогтоох хорооноос гаргасан даатгалын нөхөн олговрын талаарх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа этгээд Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 103-р зүйлийн дагуу хянуулах хүсэлт гаргалгүйгээр дахин хянуулах хүсэлт гаргаж болно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 106 (1)-р заалт).
Дахин хянуулах хүсэлт гаргагчийн байр суурийг үргэлжлүүлэх
- Дахин хянуулах хүсэлт гаргагч нас барсан бөгөөд тус хүсэлт гаргагч нь даатгалын нөхөн олговор авах эрхтэй этгээд байсан тохиолдолд Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 62 (1)-р заалт эсвэл 81-р зүйлийн дагуу түүний байр суурийг түүний ар гэрийн хүн үргэлжүүлэх ба хэрэв тухайн ар гэрийн хүн нь үргэлжлүүлэхгүй тохиолдолд түүний өв залгамжлагч эсвэл тухайн маргалдаж буй даатгалын нөхөн олговрыг авах эрх буюу сонирхлыг залгамжлагч этгээд үргэлжүүлнэ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 110-р зүйл).
Дахин хянуулах хүсэлтийн хариуцагч тал
- Дахин хянуулах хүсэлтийн хариуцагч нь тухайн даатгалын нөхөн олговрын талаар шийдвэр гаргасан БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар байна (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тухай хуулийн 17 (1)-р заалт, Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 111 (3)-р заалт).