MONGOLIAN

Үйлдвэрлэлийн ослын даатгал
Хянуулах хүсэлтэд оролцогч талууд
Хянуулах хүсэлт гаргагч
- Хянуулах хүсэлт гаргагч гэж даатгалын нөхөн олговрын талаар гарсан шийдвэрийг эсэргүүцэн тус шийдвэрийг хүчингүй болгуулах эсвэл өөрчлүүлэх зорилгоор хүсэлт гаргаж буй этгээдийг хэлнэ (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тухай хуулийн 13 (1)-р заалт, Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 111 (3)-р заалт).
Хянуулах хүсэлт гаргагчийн байр суурийг үргэлжлүүлэх
- Хянуулах эсвэл дахин хянуулах хүсэлт гаргагч нас барсан бөгөөд тус хүсэлт гаргагч нь даатгалын нөхөн олговор авах эрхтэй этгээд байсан тохиолдолд түүний байр суурийг түүний ар гэрийн хүн үргэлжүүлэх ба хэрэв тухайн ар гэрийн хүн нь үргэлжлүүлэхгүй тохиолдолд түүний өв залгамжлагч эсвэл тухайн маргалдаж буй даатгалын нөхөн олговрыг авах эрх буюу эрх ашгийг залгамжлагч этгээд үргэлжүүлнэ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 110-р зүйл).
Хянуулах хүсэлтийн хариуцагч тал
- Хянуулах хүсэлтийн хариуцагч нь тухайн даатгалын нөхөн олговрын талаар шийдвэр гаргасан БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар байна (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тухай хуулийн 17 (1)-р заалт, Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 111 (3)-р заалт).