MONGOLIAN

Үйлдвэрлэлийн ослын даатгал
Оршуулгын тэтгэмжийн тодорхойлолт
Оршуулгын тэтгэмжийн тодорхойлолт
- "Оршуулгын тэтгэмж" гэж ажил үүргийн улмаас нас барсан ажилтны оршуулгын ажлыг зохион байгуулсан тухайн ажилтны ар гэрийн хүнд олгох үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн олговрыг хэлнэ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 71 (1)-р заалт).
※ "Нас барсан ажилтны ар гэрийн хүн" гэж тухайн нас барсан ажилтны эхнэр/нөхөр (албан ёсоор гэрлэлтээ батлуулсан этгээд), үр хүүхэд, эцэг/эх, ач/зээ, эмээ/өвөө, ах, эгч, дүүг хэлнэ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 5-р зүйлийн 3-р дэд заалт).