Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийн тодорхойлолт
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийн тодорхойлолт
- “Гэмтэл өвчлөлөөс шалтгаалсан хохиролыг барагдуулах тэтгэмж” гэдэг нь эмчилгээ сувилгааны тэтгэмж авч буй хөдөлмөр эрхлэгч нь эмчилгээ сувилгаа эхэлснээс хойш 2 жил өнгөрсний дараа ① тухайн гэмтэл, өвчин нь эдгээгүй, ② тухайн гэмтэл, өвчнөөс шалтгаалан хүнд өвчний зэрэглэл 1-ээс 3 зэрэглэлд хамаарах, ③ эмчилгээ сувилгаанаас шалтгаалан ажилд орж чадахгүй байдал үргэлжлэх магадлалтай нөхцөлд хамаарч ажилгүйдлийн тэтгэмжийн оронд хөдөлмөр эрхлэгчид олгогдож буй даатгалын тэтгэмжийг хэлнэ(Үйлдвэрийн ослын даатгалын тухай хууль -ийн 66 дугаар зүйлийн 1 дүгээр заалт болон, Үйлдвэрийн ослын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж -ийн 65 дугаар зүйлийн 1 дугаар заалт болон хавсралт 8).
※ "Эдгэх" гэдэг нь тухайн гэмтэл, өвчин бүрэн эдгэсэн эсвэл эмчилгээний цаашдын хор уршиг үлдээгүйг хэлнэ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 5-р зүйлийн 4-р дэд заалт).
※ “Хүнд өвчин эмчилгээ сувилгааны байдал” гэдэг нь ажил үүргийн улмаас бэртэл гэмтэл авах эсвэл өвчлөн сэтгэл санааны эсвэл бие махбод гэмтэн хөдөлмөрийн чадвар алдагдах юмуу буурсныг хэлэх бөгөөд тухайн гэмтэл бэртэл болон өвчин эмгэг нь эмчлэгдэхгүй байгааг хэлнэ(Үйлдвэрийн ослын даатгалын тухай хууль -ийн 5 дугаар зүйлийн 6 дугаар тоот).
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж олгоход тавигдах шаардлага
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж олгоход тавигдах шаардлага
- Эрүүл мэндийн тусламж, тэтгэмж авдаг ажилтан тухайн эмчилгээ эхэлнээс хойш 2 жил өнгөрсний дараа доорх бүх шаардлагыг хангаж буй тохиолдолд тус ажилтанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн оронд Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж олгоно ( Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 66 (1) -р заалт ба, Үйлдвэрийн ослын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж 65 (1)-р заалт, хавсралт 8-р хүснэгт):
·Гэмтэл, өвчин нь эдгээгүй;
·Тэрхүү гэмтэл бэртэл юмуу өвчин эмгэгээс шалтгаалан хүнд өвчний эмчилгээ сувилгааны зэрэглэл нь 1-ээс 3 хүртэл зэрэглэлд хамаарах
·Эмчилгээ хийлгэж байгаагийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа.
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг нэхэмжлэх
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг нэхэмжлэх
- Сувилгааны тэтгэмж(дахин сувилгаа хамаарна) авч буй үйлдвэрийн буюу үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтаннь гэмтэлийн үүдэлтэй өвчний нөхөн төлбөрийн тэтгэмж авах хүсэлтээ гаргах гэж байгаа бол хүсэлтийн хуудсанд сувилгаа хийлгэж буй үйлдвэрийн осол буюу ажлын байрны ослын даатгалын эрүүл мэндийн байгууллагаас авсан хүнд өвчний сувилгааны байдлын магадлагааг хавсарган хөдөлмөр халамжийн газарт гаргаж өгөх шаардлагатай[Үйлдвэрийн ослын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж -ийн 64 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт, Хохиролын нөхөн төлбөр олгох ажиллагааны журам -ын 40 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт, хавсралтын 7 дугаар маягт болон хавсралтын 8 дугаар маягт].
※ Үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтан Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газраас цахим бус аргаар нэхэмжилж болохоос гадна БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын Хөдөлмөр эрхлэлт/Үйлдвэрлэлийн ослын даатгалын нэгдсэн үйлчилгээ -ээр дамжуулан цахим хэлбэрээр нэхэмжилж болно.
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг нэхэмжлэх эрх хүчингүй болох
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж авах эрх үүссэний дараагийн өдрөөс хойш тус эрхээ 3 жилийн дотор эдлээгүй тохиолдолд тус эрхийг эдлэх хугацаа дуусгавар болсонд тооцно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 112 (1)-р заалтын 1-р дэд заалт ).
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж авах хүсэлт гаргаснаар Эрүүл мэндийн тусламж, тэтгэмжийг нэхэмжлэх эрхийн хүчинтэй хугацааг хойшлуулах боломжтой. Энэ тохиолдолд, Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг нэхэмжилсэн хүсэлт нь тухайн ослыг үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэхийг тогтоох шаардлагатай анхны хүсэлт байх тохиолдолд тус хүсэлтийн үр дүнд хүчинтэй хугацааг хойшлуулах нь даатгалын бусад нөхөн олговорт нөлөөлнө (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 113-р зүйл).
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг олгох
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг олгох
- Гэмтэл бэртэл өвчин эмгэгийн тэтгэмж нь дараах гэмтэл бэлтэл өвчин эмгэгийн тэтгэмжийн хүснэгтийн хүнд өвчин эмгэгийн зэрэглэл –д заасны дагуу олгогдоно(Үйлдвэрийн ослын даатгалын тухай хууль -ийн 66 дугаар зүйлийн 2 дугаар заалт болон хавсралт 4).
·1-р зэрэг: 329 өдрийн цалин
·2-р зэрэг: 291 өдрийн цалин
·3-р зэрэг: 257 өдрийн цалин
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг олгох шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тус тэтгэмжийг олгоно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 82 (1) -р заалт).
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж хэлбэрээр олгох мөнгө болон түүнтэй дүйцэх үнэт зүйлсэд Засгийн газар, орон нутгийн удирдлагаас татвар, хураамж ногдуулахгүй (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 91-р зүйл).
Хүнд өвчин эмгэгийн зэрэглэлийн өөрчлөлтөөс шалтгаалсан гэмтэл бэртэл өвчин эмгэгийн тэтгэмжийн олголт
- Хүнд өвчин эмгэгийн байдал өөрчлөгдөнхүнд өвчин эмгэгийн зэрэглэлийн өөрчлөлтийг мэдэгдэх гэж байгаа үйлдвэрийн буюу ажлын байрны осолд өртсөн хөдөлмөр эрлэгч нь хүнд өвчин эмгэгийн байдлын өөрчлөлтийг мэдэгдэх хуудсанд хүнд өвчин эмгэгийн байдлаа тодорхойлон баталгаажуулах эмчийн магадлагааг хавсарган хөдөлмөр эрхлэлт халамжийн газарт гаргаж өгөх шаардлагатай(Үйлдвэрийн ослын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж -ийн 64 дүгээр зүйлийн 3 дугаар заалт, Хохиролын нөхөн төлбөр олгох ажиллагааны журам -ын 40 дүгээр зүйлийн 7 дугаар заалт, хавсралт 8 дугаар маягт мөн хавсралт 23 дугаар маягт).
- Хөдөлмөр эрхлэлт халамжийн газар нь гэмтэл бэртэл өвчин эмгэгийн тэтгэмж авч байгаа хөдөлмөр эрхлэгчийн хүнд өвчин эмгэгийн зэрэглэл өөрчлөгдвөл тэтгэмж авагчийн хүсэлт гаргасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн өөрчлөлт орсон өдрөөс эхлэн шинээр хүнд өвчин эмгэгийн зэрэглэлийн дагуу гэмтэл бэртэл өвчин эмгэгийн тэтгэмжийг олгоно(「Үйлдвэрийн ослын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж」-ийн 64 дүгээр зүйлийн 2 дугаар заалт).
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж олгогдоогүй тохиолдолд тус тэтгэмжийг нэхэмжлэх
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж авах эрхтэй ажилтан нас барсан тохиолдолд түүний ар гэрийн хүн БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газарт тухайн төлөгдөөгүй гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг тухайн нас барсан ажилтны өмнөөс бичгээр нэхэмжилж авна (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 81-р зүйл, Нөхөн олговор олгох тухай дүрмийн 49-р зүйл, 29-р маягт).
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг олгох шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тус тэтгэмжийг олгоно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 82 (1) -р зүйл).
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг авах эрхийг бусдад шилжүүлэх, барьцаалахыг хориглох тухай
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг авах эрх нь тухайн ажилтныг тэтгэвэрт гарснаар дуусгавар болохгүй (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 88 (1)-р заалт).
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж авах эрхийг бусдад шилжүүлэх, барьцаалахыг хориглоно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 88 (2)-р заалт).
Шударга бусаар нөхөн олговор авсан этгээдэд хүлээлгэх хариуцлага
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг аливаа этгээд хууран мэхлэх замаар эсвэл зүй бус аргаар авсан тохиолдолд тус этгээдэд тухайн гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 84 (1)-р заалтын эхний хэсэг).
Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг олгосны үр нөлөө
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгохыг зогсоох
- Гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн оронд олгох нөхөн олговор тул тус гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмжийг авч буй ажилтан хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмжийг авах боломжгүй (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 66 (1)-р заалт).
Нийтэд нь нэг удаа олгох нөхөн олговрыг олгосны дараа нөхөн олговрыг зогсоох
- Эрүүл мэндийн тусламж, тэтгэмж авдаг ажилтан эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш 3 дахь жилээс хойш гэмтэл-өвчлөлөөс шалтгаалсан хохирлыг нөхөн төлөх тэтгэмж авсан тохиолдолд тус ажилтанг Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн 84-р зүйлд заасны дагуу нийтэд нь нэг удаа олгох нөхөн олговрыг авсанд тооцох бөгөөд тухайн ажилтанд олгох эрүүл мэндийн тусламж, тэтгэмжийг зогсоож болно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 80 (4)-р заалт).