MONGOLIAN

Үйлдвэрлэлийн ослын даатгал
Эмчилгээний зардлыг олгох
Эмчилгээний зардлыг олгох
- БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар нь үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтан (цаашид "үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтан" гэх)-г үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхийг оронд түүнд дараах эмчилгээний зардлыг шууд олгож болно [Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 40 (2)-р заалт, Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдөх тухай тогтоолын 38 (1)-р заалт, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дүрэм]:
- Ажилтан нь үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарахгүй эмнэлгийн байгууллагаас яаралтай эмнэлгийн тусламж авсан эсвэл эмчилгээ хийлгэсэн бөгөөд дараах аль нэг тохиолдолд эмчилгээний зардал гарсан. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтан нь тухайн осол гарсан газрын ойр орчимд үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллага байхгүй байсны улмаас үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарахгүй эмнэлгийн байгууллагаас гарцаагүй байдлаар эмнэлгийн тусламж авсан нөхцөлд эмчилгээний зардал гарсан;
2. Үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтны гэмтэл, өвчний нөхцөл байдал нь эмчилгээний тусгай төхөөрөмж, технологи шаардахаар байсан бөгөөд ойр орчимд байрлах үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллагад тэрхүү шаардлагатай тоног төхөөрөмж, технологи байхгүйгээс үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарахгүй эмнэлгийн байгууллагад яаралтай эмчилгээ хийлгэсний дараа тус эмчилгээний зардлыг тухайн ажилтан төлсөн;
3. Үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтан үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарахгүй эмнэлгийн байгууллагад дээрх 1 ба 2-р заалтын дагуу мэс засал, хагалгаа хийлгэсэн бөгөөд гэмтэл, өвчний байдлыг шинжлүүлэх зорилгоор тус эмнэлгийн байгууллагад амбулаторийн эмчилгээ хийлгэснээс үүдэн эмчилгээний зардал гарсан;
4. Үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтан үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарахгүй эмнэлгийн байгууллагад яаралтай эмчилгээнд орсны дараа тухайн эмнэлгийн байгууллага эсвэл эмийн санд эмчилгээний төлбөр төлсөн тохиолдолд дээрх 1 ба 2-р заалттай ижил тохиолдол.
- Даатгалаас олгох доорх аль нэг эрүүл мэндийн тусламж, тэтгэмжтэй холбоотойгоор зардал гарсан (үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарахгүй эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэсэн тохиолдол үүнд хамаарахгүй). Үүнд:
· Хиймэл эрхтэн;
· Асаргаа, сувилгаа;
· Өөр газарт шилжих, зөөвөрлөх.
- Дараах тохиолдлуудад эмчилгээний зардал гарсан. Үүнд:
· Үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтан эрүүл мэндийн эрүүл мэндийн 1-р тусламж, тэтгэмжийг тогтоохоос өмнө тухайн ослын хүндрэлийн улмаас эмчилгээ хийлгэж, эмчилгээний зардал гарсан;
·Үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтан даатгалын гэрээний харилцаа үүссэнийг мэдээлэх ёстой өдрийн дараагийн өдрөөс даатгалын гэрээний харилцаа үүссэнийг мэдээлсэн өдрийн хооронд осолд өртсөнөөс эмчилгээ хийлгэсэн нөхцөлд эмчилгээний зардал гарсан;
· Үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтан нэмэлт гэмтэл, өвчлөл эсвэл нэмэлт эмчилгээг тогтоохоос өмнө тухайн нэмэлт гэмтэл, өвчин эсвэл нэмэлт эмчилгээний улмаас зайлшгүй эмчилгээ хийлгэсэн нөхцөлд эмчилгээний зардал гарсан;
· Үйлдвэрлэлийн ослоос хохирсон ажилтан эрүүл мэндийн тусламж, тэтгэмж олгох эсэхийг тогтоох хугацаанд үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарахгүй эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэсэн нөхцөлд эмчилгээний зардал гарсан.