Эрүүл мэндийн тусламж, тэтгэмжийн тодорхойлолт
Эрүүл мэндийн тусламж, тэтгэмжийн тодорхойлолт
- "Эрүүл мэндийн тусламж, тэтгэмж" гэж ажил үүргээс шалтгаалсан бөгөөд 3 хоногийн дотор эмчлэгдэн эдгэхгүй гэмтэл, өвчний улмаас хохирсон ажилтанд олгох үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн олговрыг хэлэх ба тухайн ажилтан үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллагаар тухайн гэмтэл, өвчнийг эдгэх хүртэл эмчилгээ хийлгэх боломжтой (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 40-р зүйл).
Эрүүл мэндийн тусламж, тэтгэмжийн шаардлага ба хамрах хүрээ
Эрүүл мэндийн тусламж, тэтгэмжийн шаардлага
- Эрүүл мэндийн тусламж, тэтгэмжийг ажил үүргээс шалтгаалсан гэмтэл, өвчний улмаас хохирсон ажилтанд олгоно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 40 (1)-р заалт).
- Тухайн гэмтэл, өвчин нь 3 хоногийн дотор эмчлэгдэн эдгэх тохиолдолд эрүүл мэндийн тусламж, тэтгэмж олгохгүй (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 40 (3)-р заалт).
Эрүүл мэндийн тусламж, тэтгэмжийн хамрах хүрээ
- Үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтан эрүүл мэндийн үзлэг хийлгэх, эм бэлдмэл, эмчилгээний материалаар хангуулах, хиймэл эрхтэн суулгуулах, эмчилгээ хийлгэх, мэс засалд орох, эмнэлгийн бусад төрлийн тусламж авах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, өөр газарт шилжүүлэх, зөөвөрлүүлэх зэргээр эрүүл мэндийн тусламж, тэтгэмж авах эрхтэй (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 40 (4)-р заалт)
Эрүүл мэндийн тусламж, тэтгэмж олгох
Зарчмын хувьд, үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтан үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллагад эмчлүүлнэ.
- Зарчмын хувьд, БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар нь ажил үүргийн шалтгаанаар учирсан гэмтэл, өвчний улмаас хохирсон ажилтанг үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллагад эмчлүүлэх ажлыг хариуцна (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 40 (2)-р заалт болон 43 (1)-р заалт).
※ Үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллага гэж ① БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газрын харьяанд байгуулагдсан эмнэлгийн байгууллага, ② Эрүүл мэндийн үйлчилгээний тухай хуулийн 3-4-т заасан бусад эмнэлгүүд, ③БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газраас тодорхойлсон эрүүл мэндийн байгууллага (үүнд Эрүүл мэндийн үйлчилгээний тухай хуулийн 3-р зүйлд заасан байгууллагууд хамаарна), төрийн өмчит эрүүл мэндийн клиник (үүнд Бүс нутгийн олон нийтийн эрүүл мэндийн тухай хуулийн 10-р зүйлд заасан байгууллагууд хамаарахаас гадна Бүс нутгийн олон нийтийн эрүүл мэндийн тухай хуулийн 12-р зүйлд заасан төрийн өмчит эрүүл мэндийн клиникүүд хамаарна)-ийг тус тус хэлнэ.
Эмчилгээний төлбөрийг олгох тусгай тохиолдол
- БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар нь мэргэжлээс шалтгаалсан гэмтэл, өвчний улмаас хохирсон ажилтныг үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхийн оронд түүнд эмчилгээний зардлыг олгож болно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 40 (2)-р заалт).
Эмчилгээний хугацааг сунгах
Эмчилгээний хугацааг сунгах
- Эрүүл мэндийн тусламж, тэтгэмж авч буй ажилтны эмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай болсон тохиолдолд үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах тухайн эмнэлгийн байгууллага нь тус ажилтны өвчин буюу гэмтлийн явц, таамаглаж буй эмчилгээний хугацаа, эмчилгээний аргачлал зэргийг БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газарт хүргүүлнэ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 47 (1)-р заалт)
Эрүүлмэндийн байгууллагыг солих
-Эмчилгээний явцад тухайн ажилтанд дараах зүйл тохиолдсон тохиолдолд тус ажилтанүйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эрүүл мэндийн байгууллагыг солих тухай өргөдлийг БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн халамжийнгазарт гаргаж болно(Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 48 (2)-рзаалт):
· Тухайн ажилтанд эмчилгээ хийж буй, үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллагын ажиллах хүчин, тоног төхөөрөмж нь тухайн ажилтныг заасан хэмжээнд эмчлэх, нөхөн сэргээхэд тохирохгүй байгаагаас тухайн ажилтныг үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах өөр эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай болсон;
· Тухайн ажилтны оршин суудаг газартай ойр эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах өөр эмнэлэгт тус ажилтныг шилжүүлэх шаардлагатай болсон;
· Тухайн ажилтан заагдсан эмчилгээг гуравдагч эмнэлэгт хийлгэсний дараа үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарах эмнэлгийн байгууллагад тус ажилтныг шилжүүлэх шаардлагатай болсон;
Нэмэлт гэмтэл, өвчнийг эмчлэх эмчилгээ
- Үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас эрүүл мэндийн тусламж авч буй ажилтанд дараах тохиолдлуудын аль нэг нь тохиолдсон бол нэмэлт гэмтэл, өвчин (цаашид "нэмэлт гэмтэл, өвчин" гэх)-д өртсөний улмаас эрүүл мэндийн тусламж авах хүсэлт гаргаж болно (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 49-р зүйл):
· Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан гэмтэл, өвчин нь илүү нарийн оношлогдсоны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон;
·Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан гэмтэл, өвчнөөс шалтгаалан шинээр өвчин үүссэнээс үүдэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.
Нэмэлт эмчилгээ
-Эрүүл мэндийн тусламж, тэтгэмж авсан ажилтан эмчлүүлсний дараа тухайн гэмтэл,өвчин нь дахисан, сэдэрсний улмаас тус ажилтан хохирсон тохиолдолд, эсвэл тусажилтны гэмтэл, өвчин хүндэрсний улмаас эрчимт эмчилгээ хийх дүгнэлт гарсантохиолдолд дахин асаргааны тэтгэмж авч болно(Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 51(1)-р заалт).