MONGOLIAN

Үйлдвэрлэлийн ослын даатгал
Мэргэжлээс шалтгаалсан өвчний төрөл
Мэргэжлээс шалтгаалсан өвчний төрөл (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 37 (1)-р заалтын 2-р дэд заалт).
- Мэргэжлээс шалтгаалсан өвчин: Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад физик, химийн бодис, тоосжилт, эмгэг төрүүлэгчтэй харьцсан буюу түүнд өртсөн, биедээ хүнд ачаа үүрсэн, эрүүл мэндэд хүндрэл учруулах бусад бодистой харьцсан буюу түүнд өртсөний улмаас үүссэн өвчин, эмгэг
- Гэмтэл, бэртлээс шалтгаалсан өвчин: Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан аливаа өвчин, эмгэг
- Ажлын байрны дарамт, үйлчлүүлэгчийн доромжлол зэргээс шалтгаалан ажлын байрны сэтгэл санааны стресснээс үүдэлтэй бий болсон эмгэг
- Ажилтны ажил үүрэгтэй холбоотой үүссэн бусад өвчин, эмгэг.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин ба ажил үүргийн хоорондын хамаарал
- Ажил үүргийн шалтгаанаар мэргэжлийн өвчин болон гэмтлйин шинж чанартай эмгэгтэй болсон хөдөлмөр эрхлэгч нь анагаах ухааны · шинжлэх ухааны мэдлэг боловсролгүйгээс ажил үүрэг болон өвчин эмгэгийн хоорондын хамаарлыг нотлох боломжгүй тохиолдол их байдаг учраас Үйлдвэрийн ослын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж -ын 34 дүгээр зүйлд ажил үүргийн улмаас үүсэх өвчин эмгэгийг хүлээн зөвшөөрөх стандартыг тавьж Үйлдвэрийн ослын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх захирамж -ын 34 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд шалтгаан болон үүссэн үр дагавар өөр хоорондоо хамааралтай гэж үзэн ажил үүргийн улмаас үүссэн өвчин эмгэг болохыг хүлээн зөвшөөрч хөдөлмөр эрхлэгчийн шалтгаан болон үр дагавар хоорондын хамаарлыг нотлоход хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж байна.