MONGOLIAN

Үйлдвэрлэлийн ослын даатгал
Үйлдвэрлэлийн ослын даатгалын тодорхойлолт, онцлог
Үйлдвэрлэлийн ослын даатгалын тодорхойлолт
- Үйлдвэрлэлийн ослын даатгал нь нийгмийн даатгалын нэг хэлбэр (цаашид “үйлдвэрлэлийн ослын даатгал” гэх) бөгөөд гэнэтийн осолд өртсөн ажилтнуудад үйлдвэрлэлийн ослын даатгалын компаниар дамжуулан нөхөн олговор олгоход чиглэхээс гадна үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтнуудын хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх, тэднийг нийгэмд хэвийн ажиллаж, амьдрахад шуурхай, тохирсон үйлчилгээ үзүүлэх, гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр, ажилтнуудад зориулсан халамжийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байдаг (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 1-р зүйл).
Үйлдвэрлэлийн ослын даатгалын онцлог
- Үйлдвэрлэлийн осол нь ажилчныгаргасан санамсаргүй алдаанаас хамааралгүйгээр үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн олговор(цаашид “даатгалын нөхөн олговор” гэх) авах бөгөөд энэ нь хувийн хэвшлийн ослын даатгалын компанийн нөхөнолговроос өндөр байна. Үүнээс гадна ослын·тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохтогтолцоо, асаргааны давтан үйлчилгээ зэрэг төрөл бүрийн нөхөн сэргээх эмчилгээсувилгааны үйлчилгээ үзүүлдэг(Эх сурвалж: 『Үйлдвэрлэлийн осол·ажилгүйдлийн даатгалд даатгуулах, тэтгэвэр тогтоох хялбарчилсан гарынавлага-2023』-н 2-р хуудас, Хөдөлмөр халамжийн газар).
※ Хэдий тийм боловч ажил олгогчийн санаатай болон санамсаргүй буруутай үйлдлээс шалтгаалж үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд л тухайн осолд өртсөн ажилтан нөхөн олговор авах боломжтой (Иргэний хуулийн 750, 751-р зүйл).
- Үйлдвэрлэлийн ослын улмаас хохирсон ажилтан Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн дагуу даатгалын нөхөн төлбөр авсан эсвэл авах эрх үүссэн тохиолдолд даатгалын гэрээ эзэмшигч ААН (ажил олгогч) тухайн ослын улмаас учирсан хохирлыг барагдуулах хариуцлагаас Хөдөлмөрийн стандартын тухай хуулийн дагуу чөлөөлөгдөнө (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 80 (1)-р заалт).
- Ерөнхийдөө, ажил олгогч ослын даатгалын хураамжийг бүрэн төлөх үүрэгтэй (Ажилгүйдлийн даатгал, үйлдвэрийн ослын даатгалын хураамжийн тухай хуулийн 13 (1)-р заалт).
※ Ажилгүйдлийн даатгалын тухай хуулийн дагуу ажилгүйдлийн даатгалын хураамжийн 50 хувийг ажил олгогчоос, 50 хувийг ажилтангаас тус тус хариуцан төлөх үүрэгтэй (Ажилгүйдлийн даатгал, үйлдвэрийн ослын даатгалын хураамжийн тухай хуулийн 13 (2)-р заалт).
- Даатгалын нөхөн олговрын хэмжээ нь тухайн ослоос учирсан хохирлыг бүрэн барагдуулахгүй боловч дундаж цалинд үндэслэн тооцсон мөнгөн дүнтэй тэнцүү байна (Үйлдвэрлэлийн ослын даатгалын тухай хуулийн 36 (3)-аас (8)-р заалт).